Ц.Дашдорж “Улаанбаатар төмөр зам”-ынхантай уулзлаа
2012.03.27

Ц.Дашдорж “Улаанбаатар төмөр зам”-ынхантай уулзлаа

Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайд Ц.Дашдорж өчигдөр ОХУ-аас Монгол
Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Виктор Васильевич Самойленко болон
 "Улаанбаатар төмөр зам" хувь нийлүүлсэн нийгэмлэгийн удирдлагуудыг хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр "Улаанбаатар төмөр зам" нийгэмлэгийн ачаа тээвэрлэх хүчин чадлыг нэмэгдүүлэх, тус нийгэмлэгийн үйл ажиллагааг шинэчлэх талаар хэлэлцсэн юм. Ц.Дашдорж сайд "Улаанбаатар төмөр зам өнгөрсөн онд үр дүнтэй ажилласан. Тус байгууллагад тулгарч байгаа хүндрэл болон хөгжлийн хөтөлбөрийг төмөр замын талаар төрөөс баримтлах бодлого, одоо үйлчилж байгаа хууль, эрх зүйн орчны дагуу шийдвэрлэх болно" хэмээн мэдэгдсэн юм.

 

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.