УИХ-ын гишүүн Х.Нямбааатар
2017.02.03

Х.Нямбаатар: Агентлагийн эрх зүйн байдлын тухай хуультай зарим талаараа зөрчилдөж байна

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар /2017.02.02/ Цагдаагийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. 

Уг хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Х.Нямбаатар санал хэлсэн юм. 

УИХ-ын гишүүн Х.Нямбаатар: 

Хуулийн төслийн 6,2 дах хэсэгт "Цагдаагийн төв байгууллагын орон тооны дээд хязгаар, зохион байгуулалтын бүтцийг Засгийн газар тогтооно" гэж заасан нь Агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 9,2 дахь хэсэгт заасантай зарим талаараа зөрчилдөж байна.

Үүнийг эцсийн хэлэлцүүлэг дээр анхаарах нь зүйтэй.

Агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 9,1 дэх хэсэгт "Агентлагийн орон тооны дээд хязгаарыг Засгийн газар, агентлагийн үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр болон зохион байгуулалтын бүтцийг Засгийн газраас тогтоосон ерөнхий загварыг баримтлан Монгол Улсын сайд батална" гэж заасан байна.

Өөрөөр хэлбэл орон тооны дээд хязгаарыг Засгийн газар баталж, зохион байгуулалтын бүтцийг Засгийн газрын гишүүн батална гэсэн үг.