Цагдаагийн албаны тухай хуулийн дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслийг баталлаа
2017.02.09

Цагдаагийн албаны тухай хуулийн дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслийг баталлаа

2017 оны 2 дугаар сарын 9 ны Улсын Их Хурлын чуулганаар Цагдаагийн албаны тухай хуулийн дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийв.

Хууль зүйн Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ц.Нямдорж танилцууллаа. Хуулийн төсөлтэй холбогдуулж асуулт асууж, санал хэлэх гишүүн байсангүй.

Иймд зарчмын зөрүүтэй нэг саналын томьёоллоор санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 59.6 хувь нь дэмжив.

Үүний дараа Цагдаагийн албаны тухай хуулийн дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслийг батлах санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 64,2 хувь нь дэмжсэн юм.