Цагдаагийн албаны тухай хуулийг шинэчилсэн найруулгыг өргөн барилаа
2016.12.23

Цагдаагийн албаны тухай хуулийг шинэчилсэн найруулгыг өргөн барилаа

Монгол Улсын Их Хурлын дэд дарга Ц.Нямдоржид өнөөдөр /2016.12.22/ Цагдаагийн албаны тухай /шинэчилсэн найруулга/, төслийг Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Б.Чойжилсүрэн өргөн мэдүүлэв

лсын Их Хурлаас 2013 оны 07 дугаар сарын 05-ны өдөр Цагдаагийн албаны тухай хуулийг баталж, улмаар 2014 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөж эхэлжээ. Уг хуулийг хэрэгжүүлэх явцад гарч буй хүндрэл бэрхшээлийг арилгах, цагдаагийн албаны үйл ажиллагааг шуурхай, үр дүнтэй зохион байгуулах, цагдаагийн алба хаагчийг үр бүтээлтэй, тогтвор суурьшилтай ажиллах нөхцөл боломжийг бүрдүүлэх, хүний эрх, эрх чөлөөг дээдлэн хүндэтгэх, зөвхөн албаны чиг үүргээ хэрэгжүүлэх зорилгоор зайлшгүй тохиолдолд хуулиар зөвшөөрөгдсөн хүрээнд хүний эрх, эрх чөлөөнд халдах эрх зүйн орчныг бүрдүүлэх зорилгоор Цагдаагийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг шинээр боловсруулсан болохыг төсөл санаачлагч танилцуулсан юм.