2011.08.30
Ж.Батсуурь: Төсвийг тодотгох шаардлагагүй
Тавантолгойн гэрээ, Сонгуулийн хууль, Төсвийн тодотгол ээрэг хүлээгдэж байгаа олон асуудал байна.
"5 асуулт, 10 хариулт" булан төсвийн тодотголын талаар УИХ-ын гишүүн Ж.Батсуурийн байр, суурийг сонирхлоо.
1.Төсвийн тодотголын төсөл, танилцуулга гишүүдийн гар дээр ирсэн үү. Ямар байр, суурьтай байна?
2. Төсөвт тодотгол хийх шаардлагатай юу, эсвэл?
3. Төсвийн тодотголын асуудал удаашралтай байна гэж үзэж болох уу?
4. Намууд сонгуулийн амлалтын 1-1.5 сая төгрөгөө хэзээ өгөх вэ. Оюутнуудад тэтгэлэг олтох уу гэж иргэд асууж байгаа. Энэ талаар юу хэлэх вэ?
5. Уул уурхайгаас мөнгө орж ирж, эдийн засаг өссөн үед төсвийн тодотголд юу анхаарах ёстой вэ?
-Төсвийн тодотголтой холбоотой бичиг, баримтууд гишүүдийн гар дээр ирээгүй байгаа учраас одоогоор ярих боломжгүй.
-Төсвийн тодотголыг зайлшгүй хийх шаардлага байна уу, үгүй юу.
Би хувьдаа бараг шаардлагагүй гэж үзэж байгаа.
Хийх ёстой олон ажил хүлээгдэж байна шүү дээ, Хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын чиглэлээр хүлээгдэж байгаа ажил олон байна.-Төсвийн тодотголыг хэд хэдэн хэлэлцүүлгээр хийх ёстой. Тиймээс оройтож байна гэж болно.
-Сонгуулийн амлалтын 1 -1.5 сая төгрөг, оюутны тэтгэлгийн асуудлыг оруулаад ирвэл ярьж болно шүү дээ. Болохгүй гэсэн зүйл байхгүй.
-Төсөвт тодотгол хийх шаардлагатай гэж үзвэл ярьж болно. Түүнээс биш улсын мөнгийг дэмий үрэх гэсэн байдлаар хандаж болохгүй.
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.