Ч.Улаан: Хичээвэл ирэх онд газрын тосны үйлдвэртэй  босох боломж бий
2011.08.05

Ч.Улаан: Хичээвэл ирэх онд газрын тосны үйлдвэртэй босох боломж бий

2008 онд газрын тосны үйлдвэртэй болох шийдвэр гарсан. Манайд 2014 онд багтаж газрын тосны үйлдвэр босох боломж хангалттай байгаа. Сайн ажиллавал ирэх онд багтаад эхний үйлдвэрээ барих бололцоо бий. Японы Засгийн газраас хөрөнгө санхүүг нь шийдчихсэн төсөл хэрэгжихээ хүлээгээд хэвтэж байна. Гаргасан шийдвэр, төлөвлөсөн ажлаа хэрэгжүүлдэггүйгээс л болж жирийн иргэд хариуцлага үүрдэг жишиг тогтоод байна. Төлөвлөсөн хугацаандаа амжиж газрын тосны үйлдвэртэй болохгүй бол хариуцлагыг Засгийн газар үүрнэ. Манайд газрын тосны үйлдвэрийн талаар хэд хэдэн төсөл яригдаж байгаа. Түүнээс Япон улстай хамтрах төсөл ойрын хугацаанд хэрэгжихэд боломжтой. Хөрөнгө санхүү нь шийдэгдчихсэн бэлэн төсөл шүү дээ.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.