Нефть ихсэх тусам ардчилал багасах юм
2011.05.27

Нефть ихсэх тусам ардчилал багасах юм

АНУ-ын Клемсоны их сургуулийн профессор Кевин Цуйгийн нийтлэл

Ойрхи Дорнод, Умард Африк даяар саяхан давалгаалж өнгөрсөн эсэргүүцлийн ажиллагаа эдгээр бүс нутагт ардчилал таран түгэхэд нөлөөлж чадах болов уу? Энэ асуултад хариулахын өмнө эдгээр улс орон бүгдээр нефтийн баялаг нөөцтэй болохыг анхааралдаа аваах нь зүйтэй. Гэтэл байгалийн баялаг нь үнэндээ баялгийн хараал болж хувирдаг. Жишээлбэл ганц хүнийг тахин шүтдэг дэглэмтэй орнууд нефтийн борлуулалтаас ашиг олж, улам хүчирхэгжин бэхэждэг төдийгүй бусдын дэмжлэгийг худалдан авч чаддаг. Гэхдээ бид дэлхийн нефтиэр баялаг хэрнээ ардчилсан бус тогтолцоотой Саудын Араб улс шиг хэдэн дэглэмийг илүү ардчилсан Норвегтэй ямар байдлаар харьцуулах вэ? Учир нь Норвег улсын эдийн засгийн үндэс нь тус улсын нефтийн сан шүү дээ. 


Эдийн засаг, улстөрийн судалгаа хийж үзэхэд нефть экспортлогч улс орнуудад ардчиллын хөгжил саарч байгаа зүй тогтол ажиглагддаг.


Би саяхан нэгэн илтгэл бэлдсэн. Тэгээд нефть хэрхэн удаан хугацааны турш ардчилалд нөлөөлж ирсэн талаарх шинэ өгөгдлийг цуглуулахын тулд би үйлдвэрлэлийн мэдээллийг ашиглан, нефтийн орд газруудтай дэлхийн улс орнуудын түүхэнд анализ хийсэн юм. Миний олж тогтоосноор эдгээр орд газрыг эрж хайх болон олборлолтыг эхлүүлэх нь удаан хугацаагаар үргэлжилдэг бөгөөд орд газрын үндсэн хэсэг нь “нээлтийн оргил үе” гэж нэрлэсэн хэдхэн жилийн турш нээгддэг. Жишээлбэл Норвегийн орд газрын нээлтийн оргил үе нь 1979 онд байсан. Харин Ойрхи Дорнодын нефтиэр баялаг орнууд энэ үеийг бүр XX зууны 50-иад онд туулж өнгөрөөсөн юм.


Зураг 1 дээр оргил үеэс өмнө ба тухайн үеийг туулж өнгөрөөсний дараа удаан хугацааны турш дахь ардчиллын хэм хэмжээний өөрчлөлтийг харууллаа. Хэрэв ардчилсан орнуудын хувьд энэ ялгаа бараг ажиглагдахгүй байгаа бол харин нефтьтэй хэрнээ ардчилсан бус орнууд, мөн нефтийн нөөцгүй улс орнуудад энэ үзүүлэлт нь оргил үеийг өнгөрсний дараа унаж байлааа.

 

Бусад хүчин зүйлийг тооцсоны эцэст дүгнэхэд ардчилсан бус орон 100 тэрбум баррель нефтийн орд газрыг /энэ нь ойролцоогоор Иракийн нөөц/ нээхэд тус улсын ардчиллын түвшин 30 жилийн дараа /урьдчилсан таамаглалтай харьцуулахад/ дунджаар 15 хувиар буурч байна. Бахрейн улсыг Саудын Арабтай харьцуулахад яг 15 хувиар илүү ардчилсан байгаа юм. Тэгэхээр таамагласан үр дүн нэлээд боломжийн байгаа. Гэхдээ геологийн хүчин зүйлийг анхааралдаа авч, нефтийн чанар, түүний оршин буй гүн зэрэг олборлолтын өртгийг нэмэгдүүлж байгаа олон жижиг асуудлыг авч үзэхэд ардчиллын хувьд таагүй үр дагавар нь 2 дахин нэмэгдэж байна. Ардчиллын асуудал дээр 30%-ийн ялгаа гэдэг маш том зүйл. Энэ нь Иордан ба Саудын Арабын хоорондын ялгаа юм. Тэр бүү хэл нефтийн чанар өндөр, түүнийг эрж хайх болон олборлоход өртөг нь бага байх тусам ардчилалд нөлөөлөх нефтийн сөрөг нөлөө улам нэмэгддэг аж. Жишэлбэл Норвег улс Умард тэнгист нефть олборлох хамгийн сүүлийн үеийн шинэ технологи ашигласантай холбоотойгоор энэ улс маш өндөр өртөг зардал гаргасан.

 

Өөр нэг чухал нээлт бол шинэ орд газрыг олж илрүүлэх нь ардчилсан орнуудын бодлогод огт нөлөөлдөггүй аж. Норвег улс XX зууны эхэн үеэс л ардчилсан орон байсан. 70 жилийн ардчилсан туршлага ийнхүү Норвегийг ардчилалд үнэнч, тууштай улс болгон хувиргасан. Ингээд 1970-аад онд нефть олж илрүүлсэн ч Норвег улс ардчиллаа алдаагүй, үлгэр жишээ хэвээр байна. Энэ улс бол дэлхийн хамгийн бат бөх ардчиллтай улсын нэг.


XX зууны 1950-иад он хүртэл Египет улс нь Ойрхи Дорнод,  Умард Африкийн бүс нутагт хамгийн ардчилсан орны нэг байлаа. Египетийн нэлээд хязгаарлагдмал хэмжээтэй нефтийг нээж илрүүлэх оргил үе нь 1965 он байсан. Харин 1990-ээд онд Египетийн нефтийн олборлолт байнга буурсаар ирсэн юм. Тунист ч мөн адил. Судалгаанаас үзэхэд эдгээр оронд саяхан төр засгийн эрх харьцангуй тайвнаар шилжсэн нь тохиолдол биш, жирийн давхцал ч биш байх.


Хэрэв нефтиэр баялаг орны дарангуйлагч нь өөрийн улсынхаа ардчилсан хөгжлийг хааж боогдуулж байдаг бол нефть зэрэг байгалийн баялаг нь хараал болон хувирдаг. Яагаад гэвэл энэ улс экспортынхоо орлогоос улам ихийг түүнд өгөх хэрэгтэй болдог. Гэхдээ байгалийн баялгийн нийгэмд үзүүлж байгаа нөлөөг үнэлж цэгнэх үед гетерогенны үр ашиг, боломж маш чухал гэдгийг миний явуулсан судалгаа харуулж байна.


Анка Котеттэй хамтран хийсэн судалгаан дээрээ үндэслэн мэдэгдэхэд ардчилсан бус, нефтиэр баян улс орнуудад иргэний дайн болдоггүй аж. Харин ч эсрэгээр тэдгээр орны цэрэг армийн зардал ихээхэн хэмжээгээр нэмэгддэг. Би мөн Кейси Муллигантай хамт судалгаа явуулсан. Эндээс үзэхэд ашиг орлого өндөртэй нефтийн ордууд болон дарангуйлагчдын ховдог шунахай зангийн хооронд уялдаа холбоо байгаа гэж баталж болох юм. Түүнчлэн дарангуйлагчид өөрсдийн өрсөлдөгчдөө айлгах замаар эрх мэдлээ хамгаалахыг ихэд эрмэлздэг. Гэхдээ Египет ба Тунис улсаас ялгаатай нь Ливийн нефтийн нөөц Африктаа хамгийн томд ордог. Үүний зэрэгцээ манай судалгаа Ливи болон Саудын Араб улсууд интернэтийг хатуу цензурдэж, хянаж байгааг нотолсон юм.

 

 

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.