Баялагаасаа болж баяжсан: Арабын нэгдсэн Эмират улс
2011.08.20

Баялагаасаа болж баяжсан: Арабын нэгдсэн Эмират улс

 
  • Хүн ам: 8,264,070
  • Ажилгүйдэл: 12,7 хувь
  • ДНБ: 42000 ам.доллар
  • ДНБ-ын өсөлт /2009 онд/: -3,5 хувь
  • Инфляци: 1,5
  • Үндэсний мөнгөн тэмдэгт: Дихрам

Булангийн баян орнуудын нэг Арабын нэгдсэн Эмират улсыг Абу Даби, Дубай, Ажман, Фужайра, Рас аль-Хайма, Шаржа, Умм аль-Кувейт нарын долоон улс нэгдэж, 1971 онд байгуулсан түүхтэй. Тогтоол ус лугаа нам гүм амьдралтай байсан арабууд нэгдсэнээр эдүгээ Ойрхи Дорнодын хамгийн нөлөө бүхий эдийн засгийн төв болтлоо хөгжиж чаджээ. 1950-иад оны Арабын Нэгдсэн Эмират улсын аж амьдрал ойрхи дорнодчуудынхаас ялгарах зүйлгүй байв. Сувд олборлож, загас агнуурын аж ахуй хөгжүүлэн амин зуулгаа олдог байсан ч загасны аж ахуй явцгүйн дээр Япон сувд дэлхийд моодонд орсноор сувдны аж ахуй царцах нь тэр.

 

Харин 1962 онд хар алт "олгойдож", Абу Даби Булангийн орнуудаас газрын тос экспортолсон анхны улс болсноор тус улсын нийгэм, эдийн засгийн байдал үндсээрээ өөрчлөгдсөнийг ажиглагчид тэмдэглэдэг.

 

Арабын Нэгдсэн Эмират улс газрын тос, байгалийн хийн дуу алдам их нөөцтэй агаад одоогийн байдлаар 97.8 тэрбум баррель газрын тосны нөөцтэй хэмээгдэж буй нь дэлхийд зургадугаарт эрэмбэлэгдэж байгаа юм. Өдөрт 2.9 сая баррель нефть олборлож, дэлхийн зах зээлийн 3.32 хувийг дангаар хангадаг ч 2014 он гэхэд тэд өдөрт таван сая баррель нефть олборлох төлөвлөгөөтэй. Гэхдээ одоогийн олборлолтын хэмжээгээр нь тооцвол энэ гайхам баялаг нь Булангийн арабуудыг 92 жил тэжээхэд хангалттай гэж эдийн засагчид таамаглаж байна.

 

Абу Дабигийн удирдагч, Арабын Нэгдсэн Эмират улсын ерөнхийлөгч асан Шейх Заида бен Султан Аль Нахайяна хэмээх хэл цуцам урт нэртэй эрхэм хар алтыг мөнгөболгож, өнөөгийн арабчуудыггазрын тосны үнийн хямралаасхалирахгүй болгосон хүн гэжүнэлэгддэг. Тэрбээр улсынхаахөгжлийг хурдасгаж, газрынтосны орлогоо эрүүл мэнд,боловсролын салбартзарцуулан, үндэсний дэд бутцээ хөгжүүлэн өнөөгийн Эмират улсын төрхийг олоход үнэтэй хувь нэмэр оруулсан гэж сайшаагддаг аж.

 

Газрын тосны арвин баялагтайнхаа ачаар эмиратчууд тансаг хэрэглээнд умбадаг. Эдийн засгаа төрөлжүүлж чадсан тул дэлхийн зах зээлд газрын тосны үнийн хэлбэлзлээс айх зүйл тэдэнд үгүй.

 

Хэдийгээр газрын тос, байгалийн хий нь тус улс, ялангуяа Абу Дабигийн эдийн засагт голлох уүрэг гүйцэтгэдэг ч гэсэн байгалийн баялгийнхаа орлогоос эдийн засгийнхаа хамаарлыг салгах гэж оролдож буйг нь дэлхийн эдийн засагчид унэлдэг. Эх захгуй ургэлжлэх тэнгэр баганадсан барилга, үйлдвэруүд нь эдийн засгаа төрөлжүулж чадсаны тод жи-шээ. Тансаг зэрэглэлийн ая-лал жуулчлал, санхүүгийн төв бол тэдний эдийн засгийн орлогын шинэ "бүтээгдэхүүн". Өдгөө тус улс Ойрхи Дорнодын аялал жуулчлал, худалдааны гол төв гэгдэж байна. Түүгээр зогсохгүй тэд Дубайг олон улсын санхуүгийн төв болгохоор "амлан авч", өнгө төрхийг нь засаж эхлэв. Ныо-Йорк, Лондон, Цюрих, Сингапур гээд дэлхийн санхүүгийн тэргүүлэх төвүудийн бухий л давуу талыг шингээхээр оролдож буй аж.

 

2008 оны байдлаар Арабын Нэгдсэн Эмират улсын ДНБ Ойрхи Дорнодод гуравдугаарт, дэлхийд 38 дугаарт эрэмбэлэгдэж байна. Харин 2009 оны байдлаар тус улсын эдийн засгийн 85 хувийг баялгийн экспортын орлого эзэлж байжээ. Газрын тосны салбар өндөр хөгжсөний ачаар дээд зэрэглэлийн, өндөр орлоготой арабууд эдүгээ барууны өндөр хөгжилтэй оронд боловсрол эзэмшиж, мэдлэгт суурилсан эдийн засгийг хөгжуулэхээр оролдож байна. Харин тэд хар ажлаа өөрсдөө хийдэггүй. Хүн амынх нь гуравны нэгийг цагаач ажилчид бүрдуулж, тэд газрын тос олборлох, нэрэх үйлдвэр гээд хар ажлыг нь хийдэг гэнэ билээ.

 

Эдийн засгаа төрөлжүүлж чадсан тэд бизнес, аялал жуулчлал, барилгын салбараа хөгжүүлэхийг эрмэлзэж байна. Гайхамшигт Бурж Халифыг байгуулж, хүний гараар бүтсэн хамгийн өндөр барилга хэмээн бүртгүүлж, сая сая жуулчдыг татаж чадсан тэд далдуу модны гурван арал бүтээхээр ханцуй шамлан оржээ.

 
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.