АН-ын дарга З.Энхболд Супер ерөнхий сайд
“Шударга ёс” эвслийн бүлэг хуралдаж Ерөнхий сайд Ч.Сайханбэлгийг огцоруулах шаардлагагүй гэсэн чиглэлийг МАХН-ын дарга Н.Энхбаяр бүлгийн гишүүдэд өгчээ. Гэтэл ерөнхий сайдыг огцоруулах тогтоолын төсөл өргөн барьсан УИХ-ын гишүүн Г.Уянга болон бие даагч гишүүд мөн МАН-ын 13 гишүүн төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаа ч ирсэнгүй.
УИХ-ын гишүүн Г.Уянга, Л.Цог, О.Баасанхүү нар тусдаа хуралджээ. Ерөнхий сайдыг огцоруулах төслөө эргүүлэн татахгүй гэхдээ шийдлийн засгийн газрыг огцоруулахгүй Ч.Сайханбэлгийг З.Энхболдоор солих шаардлага тавина гэлээ.
УИХ-ын гишүүн О.Баасанхүү: МУ-д маш сайн нэг ерөнхий сайд байгаа. Анзаарч байхад саяхан банкны хүүг таван хувь болгочихлоо. Цэцийн асуудлыг шийдчихлээ. Манай улсын эдийн засгийг хамгийн сайнаар тайлбарласан эдийн засаг хүн байгаа тэр хүнийг Ерөнхий сайдаар тавих хүсэлтэй байгаа. Таван сар хүрэхгүй хугацаанд ерөнхий сайдаа л солий.
Бүрэн эхээр нь бичлэгээс ....