Боловсролын сайд Л.Гантөмөр
2016.01.19

Сургууль төгссөн бол ажлаа өөрөө олох чадалтай л төгсөх хэрэгтэй

 “Танил хүн” нэвтрүүлгийн шинэ дугаар Монгол улсын маш чухал салбарын нэг Боловсролын сайд Л.Гантөмөрийн ажилтай танилцаж байна.

Долоо хоногийн эхэн Даваа гариг байна. Та ямар ажилтай байна?

-Өнөөдрийн хувьд нилээн ачаалалтай өдөр байна. 10 цагаас уран бүтээлчид маань дэлхийн зах зээл дээр гаргах шаардлага байна. Тиймээс тэдний хэлний чадвар өндөр байх хэрэгтэй. Тиймээс англи хэлтэй жүжигчдийг бэлтгэх хөтөлбөр хэрэгжүүлж байгаа. Сургуулиадад тэтгэлэг олгож байгаа. Сургуулиад нь өөрсдөө юу хийх төлөвлөгөөгөө гаргаад уралдаад эхний 200 сургууль шалгарсан тэдний тэтгэлэг гардуулна. Мөн энэ жилийн ажлын төлөвлөгөөг нарийвчлах зорилготой бүх аймгуудын боловсролын газрын дарга нартай уулзана гэх мэт ажил өрнөнө дөө. Манай ажлыхан ихэнхдээ оройн 22 цаг хүртэл ажиллаж байдаг.

Гишүүн, сайдын ажлыг давхар хийхэд ачаалалтай байна уу?

-Ачаалалтай. Засгийн газрын гишүүн нь ардаа маш том багатай ажиллаж байгаа гэдгийг бусад нь ойлгомоор байна. Цаана нь мэргэжлийн хүмүүс, баг ажиллаж байдаг. Жишээ нь боловсролын шинэчлэлийг хийхэд 300 орчим Монгол эрдэмтэн ажиллаж байгаа. 200 орчим сургагч багш, 20 орчим бодлогын мэргэжилтэн, мөн хүрээлэн, үнэлгээний төв гэх мэт ажиллаад байгаа. Ажлаад төлөвлөгөө гаргаад үүний дагуу ажил болгоод болсон байхад хэлэлцүүлэгт орсон үед хөндлөнгөөс тэрийг засна гэдэг нь төвөгтэй. Ер нь бол тэр бүтэн номыг гаргасны дараа засварт оруулаад хэрэгжүүлэхдээ хийсэн хүмүүс нь хэрэгжүүлэх учир их засвар оруулаад байж болдоггүй юм байна. Цаана нь том баг байдаг гэдгийг бүгдээрээ ойлгох хэрэгтэй. Бодох нэг хэрэг, ажил хэрэг болгох нь нэг өөр.

Бүрэн эхээр нь бичлэгээс ....

/2-р хэсэг/

/3-р хэсэг/

/4-р хэсэг/