Ахмад бүжигчнээр бахархажээ
УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ
2016.01.18

Ахмад бүжигчнээр бахархажээ

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ амралтын өдрөө зүгээр нэг гэртээ хэвтээд өнгөрөөхийг хүсдэггүй аж. Тэрбээр спортоор хичээллэхээс гадна сайхан бүжиглэж өнгөрөөх дуртай. Тэр тусмаа сүүлийн үед Оргил рашаан сувиллын оройн үдэшлэгт оролцож бүжиглэх болсон.

Түүнийг чамгүй сайн бүжигчин болохыг сувиллын амрагчид хэлдэг. Өнгөрөгч амралтын өдрүүдэд тэрбээр хөдөө томилолттой ажиллах байсан ч явахаасаа өмнө ажлынхаа алжаалыг тайлж бүжгэнд оржээ. Ингэхдээ тэндэхийн хамгийн ахмад амрагч болох 86 настай П.Даариймаа гуайтай бүжиглэжээ.

Энэ тухайгаа өөрийн цахим хуудаснаа “Оргил рашаан сувиллын бүжгийн хамтлагийн идэвхтэй гишүүн 85 настай П.Даариймаа буурай” хэмээн жиргэжээ. Дашрамд дурдахад Оргил рашаан сувиллын оройн бүжиг Б.Бат-Эрдэнэ гишүүнийг ирсэн үед тун ч сайхан, хөгжилтэй олон хүнийг хамардаг гэсэн шүү.