Б.Пүрэвсайхан харцага түрүүлнэ
УИХ-ын гишүүн Г.Баярсайхан
2016.01.15

Б.Пүрэвсайхан харцага түрүүлнэ

"Ардын эрх" сонин, "Eagle news" телевиз, "Үндэстний тойм" сэтгүүл, "Eagle.mn" сайт хамтран "Хонь жилийн таамаг-2016"-г зарлаж байна. Монголын медиа корпорацаас зохиож буй энэ таамагт нэгдэхийн тулд твиттерийн "#таамаг2016" хаштагаар оролцож болно. Манай энэ удаагийн тааварт УИХ-ын гишүүн Г.Баярсайхан оролцлоо. 

-Ам.долларын ханш өсөх үү, буурах уу?

-Нэг их хэлбэлзээд байдаггүй. Жоохон өсдөг юм билээ. 2000 төгрөг жоохон давах байх. 

-2016 оны хоёрдугаар сарын 1-ний байдлаар “Хүчит шонхор” зах дээр нэг кг, үхрийн цул махны үнэд ямар өөрчлөлт гарах вэ?

-Энэ ханшаа барих байхаа. Махны ханган нийлүүлэлт тогтвортой байгаа учраас.

-Орон сууцны үнэд ямар өөрчлөлт гарах вэ?

-Эрэлт хэрэгцээ нэмэгдэх байх. 5-10 хувь нэмэгдэх байх гэж бодож байна.

-Засгийн газар тогтвортой байх болов уу?

-Засагт хийх ажил маш их байгаа. Хийдэг ажлаа хийгээд явж байгаа. Ямар нэгэн улс төрийн нөхцөл байдлыг хурцатгах зүйл гарахгүй байх.

-Цагаан сарын барилдаанд хэн түрүүлэх вэ?

-Тэр өдрийн тэнгэр мэднэ. Гэхдээ сүүлийн үед сайн барилдаад байгаа. Б.Пүрэвсайхан харцага амжилт үзүүлэх болов уу гэж бодож байна.