Бид чинь нийтийн л хүмүүс шүү дээ
“Танил хүн” нэвтрүүлгийн энэ удаагийн дугаарт УИХ-ын гишүүн С.Ганбаатар оролцлоо.
Таны бүтэн өдрийн ажлыг сурвалжлах хүсэлтэй байна?
-Тэгий явья. Улс төрийн нийгмийн төлөө зүтгэж байгаа хүмүүст бүх юм нээлттэй байх ёстой. Хаана амьдардаг, ямар амьдралын хэв маягтай, юу хүсэж мөрөөддөг гэх мэт учир нь бид өөрсдөө сайн дураараа иргэдийн өмнөөс гарч ирсэн юм. Нэг бүтэн өдөр явахад таатай байна.
Таны гэрт ирнэ гэхээр би Зайсан хавьцаа очих байх гэж бодож байлаа?
- Би амьдардаг газраа л байгаа. Манай энэ СӨХ хамгийн сайн. Маш сайн улс манай орц ямар цэвэр байгааг харж байгаа биз дээ. Хүн байгаа орчноо, амьдарч байгаа хэлбэрээ хүндэтгэх ёстой. Хуучиндаа л сайхан амьдарч байна.
Танайх хэдэн оноос хойш энд амьдарсан бэ?
-Арав гаран жил болчихлоо. Хугацаа их хурдан өнгөрч байна.
Ангийханыгаа дагаад нүүх бодол байна уу?
-Нүүх бодол байхгүй. Манай ангийхан хаах нь байдгийг сайн мэдэхгүй. Манай энэ хавь их сайхан дэлгүүрээр орхоор хүмүүс их дотно хүлээж авна их баяртай.
Машин нь хаана байгаа билээ?
-Алхана даа. Өглөө бүр ордон хүртэл алхдаг. Ер нь бүх УИХ-ын гишүүд алхдаг байгаасай гэж хүсдэг. Бид чинь нийтийн л хүмүүс. Алхана, автобусанд сууна, бүүр яараад байвал таксинд сууна.
Бүрэн эхээр нь бичлэгээс ....
/2-р хэсэг/
/3-р хэсэг/