Баялагийн үндэсний үзэлтэй байхад Засгийн газар цэвэр болно одоо бол бохир байгаа
SBN мэдээллийн хөтөлбөр Ярилцлагын цагаар үргэлжилж УИХ-ын гишүүн С.Ганбаатар оролцлоо.
Сүүлийн үед олны анхаарлыг таны ХҮН намд элслээ гэдэг мэдээлэл. Таны хувьд яагаад хамгийн сүүлд үүссэн отгон намыг сонгох болов?
-Хөдөлмөрийн үндэсний намын Дархан уул аймагт элсэж орсон. Энэ шийдвэрийг гаргахын тулд Дарханчуудтайгаа болон өөрийн ойр дотны хамтран зүтгэгч нартай зөвлөлдсөн. 2012 онд УИХ-ын гишүүнээр сонгогдход ямарч байсан МАНАН-д орохгүй боломжгүй.
Тэдний 25 жил завхруулсан алдааг засахын төлөө тэмцдэг. 12 жил тэмцэж байна. Бие даагчаар дарханчуудын төлөө дөрвөн жил зүтгэлээ. 2016 он болж сонгууль ойртлоо. Дараагийн ээлжинд үнэний дуу хоолой болж зүтгэсний үр дүн гаргахын тулд олон Монголын төлөө зүтгэхээр шийдсэн хүмүүсийн төлөө гишүүнээр элсэж орсон.
Гол шалтгаан нь баялагыг шударгаар хувиарлаж ажлын байр бий болгож, ядуурлыг бууруулах, уул уурхайн баялагийг ард түмэнд үр ашигтай хувиарлах энэ баялагын үндэсний үзлийг гаргасан учраас ХҮН намд элссэн. Баялагийн үндэсний үзэлтэй байхад Засгийн газар цэвэр болно одоо бол бохир байгаа. Шударга нийгэм бий болно. Өнөөдөр мөнгө хүүлэлтийн ажилгүйдлийн ядуурлын түрээсийн эдийн засаг болсон. Энэ бол шударга нийгмийн бий болгоход гацаа болж байгаа.
Бүрэн эхээр нь бичлэгээс ...