Эдийн засгийн өршөөлийн хуулийг гаргах үндсэн шаардлага нь НӨАТ-ын татвар
“Ам нээвэл” нэвтрүүлэг эдийн засгийн байнгын хорооны дарга Ц.Баярсайхантай ярилцах болно.
Ярилцлагад урих үед “Би их муу ярьдаг, хэрэг байна уу” гэж байсан. Уг нь улс төрчид ярихдаа сайн байдаг. Тэр дундаа дөрвөн удаа парламентад суусан гишүүн хэр баргийн ярилцлагад дуртай байдаг. Та яагаад дурамчихан байв?
-Дургуй ч биш л дээ. Гэхдээ төдийлөн хэвлэл мэдээллээр яриа өгч гардаггүй. Тийм ч сонирхолтой хүн биш бол уу гэж боддог.
Эдийн засгийн байнгын хороог хоёр дахь удаагаа авлаа. Энэ албыг яагаад хаших болов?
-Эдийн засгийн байнгын хорооны даргаар ажиллах хүсэлтийг намын бүлгээс шийдсэн байна лээ. Тэр хуралд би суугаагүй. 100 хувийн саналаар шийдсэн байсан. Тэр шийдвэрийг хүлээн авсан.
Яагаад таныг байхгүй байхад томилчихов? Та дургуйцаагүй юу?
-Өмнө нь энэ талаар бүлгийн дарга ярьж байсан. Миний хувьд хэрэггүй биз дээ гэсэн саналтай байсан.
Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулийг хоёр сараар сунгалаа. Энэ хүрээнд хуулийн хэрэгжилтэд байнгын хороо хэрхэн анхаарч байна?
-Эдийн засгийн өршөөлийн хуулийг гаргах үндсэн шаардлага нь НӨАТ-ын татвартай холбоотой 2010 оноос эхлэн үүссэн. 2009 онд эдийн засгийн байдал хүндэрч хямралтай байсан.
Бүрэн эхээр нь бичлэгээс ....
/2-р хэсэг/
/3-р хэсэг/
/4-р хэсэг/