Оюутолгойн асуудлаар намын байр сууриа удахгүй илэрхийлнэ
Хөдөлмөрийн үндэсний намын дарга С.Боргил
2016.01.15

Оюутолгойн асуудлаар намын байр сууриа удахгүй илэрхийлнэ

Хөдөлмөрийн үндэсний намын дарга С.Боргилтой ярилцлаа.

–ХҮН хөдөө орон нутгийн иргэдэд намынхаа бодлого, үзэл баримтлалыг таниулах ажлыг өнгөрсөнхугацаанд идэвхтэй хийлээ. Сонгууль ч дөхөж байна. Одоогоор танай нам ямар зүйл дээр төвлөрчажиллаж байна?

–ХҮН тавдугаар сард шинэчлэн зохион байгуулагдсанаас хойш нийслэлийн есөн дүүрэг, 21 аймагт намынхороодоо байгууллаа. Саяхан нийслэлийн намын хороогоо байгуулсан. Ингэснээр бид өөрийн гэсэн бүтэцтэйнам болж чадлаа. Хамгийн гол нь одоо хөдөө орон нутгийн намын хороонд гурван том ажил тулгарч байна.Юуны өмнө сумдад үүрээ байгуулж дуусна. Мөн тухайн аймаг, орон нутагт зориулсан сонгуулийн мөрийнхөтөлбөр боловруулахаар ажиллаж байна. Дараа нь гишүүд, дэмжигчдийнхээ тоог нэмэгдүүлэх гэсэн ажлууддээр нам төвлөрч ажиллана. Нийслэл болон Орхон, Дархан–Уул зэрэг төвийн бүсийн аймагт идэвхтэй ажиллажбайгаа. Саяхан Сонгуулийн хууль батлагдлаа.

Манай нам 2016 оны сонгуульд бүрэн бүрэлдэхүүнээрээ бүхшатны сонгуульд оролцоно. Үүнийгээ Сонгуулийн хууль батлагдахаас өмнө мэдэгдэж байсан удаатай.Одоогоор төв нам дээр сонгуулийн мөрийн хөтөлбөрөө боловсруулж байна. Энэ асуудлаараа өдөр бүхэнуулзалт зохион байгуулж, намтай холбоотой бусад үйл ажиллагаагаа ч идэвхтэй хийж байна. Намын уурагтархи болсон бодлого судалгааны хүрээлэн сонгуулийн мөрийн хөтөлбөр дээр голлон ажиллаж байгаа. Бидхуулийнхаа дагуу сонгуулийн ямар нэг сурталчилгаа хийхгүй. Гэхдээ намынхаа үйл ажиллагааг эрчимжүүлнэ.Тухайлбал, намын гишүүдээ элсүүлэх. Нийслэлийн дүүргүүдэд намын үүрүүдээ байгуулж дуусах зорилттойбайна.

–Танай нам бусад улс төрийн хүчнээс ялгарах нэг онцлог нь бодлогын нам байна гэсэн. Тэр утгаараадэргэдээ бодлого судалгааны хүрээлэнтэй ажиллаж байгаа шүү дээ?

–ХҮН гурван зүйлээр ялгарна. Бид ёс зүйгээр ялгарна. Нам өөрийн гэсэн ёс зүйн зарчимтай. Намын гишүүдзөвхөн гишүүнд элсэж батлах авснаараа үйл ажиллагаа дуусдаггүй. Андгай өргөдөг. Андгай өргөснөөр намынгишүүн ямар нэг авлига, хээл хахууль, албан тушаалын гэмт хэрэгт орооцолдсон тохиодолд нам гишүүнээөмгөөлж, хамгаалахгүй. Мөн гишүүнийхээ энэ үйлдлийг мэдвэл нам өөрөө хууль хяналтын байгууллагад өгнө.Товчхондоо гишүүнээ өмгөөлөх, хамгаалах асуудал байхгүй. Намын бодлого судалгааны хүрээлэн бол намынуураг тархи гэсэн үг. Гишүүд өөрийн дураар яриад байхгүй. Намын удирдлага, удирдах баг ч дураараа юмхийхгүй. Харин ямар нэг бодлого шийдэл дээр бид бодлого судалгааны хүрээлэндээ ханддаг. Бодлогынхүрээлэн дэргэдээ 60 гаруй эрдэмтдийн бүрэлдэхүүний багтай ажилладаг. Тэдний шинжлэх ухааны үндэслэл,туршлага, онол дээр нь үндэслэсэн бодлого шийдлийг улс төрийн өнцөггүйгээр эхлээд авч үздэг. Дараа нь бидулс төрийн шийдэл гаргадаг.

Тухайлбал, Халх гол чөлөөт бүс, Үндсэн хуулийн өөрчлөлт, Өршөөлийн тухайхууль зэрэг байна. Тун удахгүй Оюутолгойн асуудлаар намын байр сууриа илэрхийлнэ. Намын дарга өнөөдөрбарилгын салбарын ажилтан, маргааш инженер, нөгөөдөр хөдөө аж ахуйн мэргэжилтэн болоод ярихгүй.Үндэслэлтэй зүйлийг л ярьдаг. Энэ утгаараа манай намын дарга намын бодлогыг гадагшаа олон нийтэдтүгээдэг хүн болохоос намыг удирддаг чиг­лүүлэгч биш. Нам ер нь нэг хүнээр удирдуулахгүй. Нам удирдахбагийн дагуу явна. Манай нам бол удирдлагын багийн үйл ажиллагаагаар ажилладаг.

–Мөн ХҮН институт хэлбэрээр ажилладаг гэдгээ илүү тодотгодог?

–Нам институт байна. Нэг хүнээс, нэг лидерээс хамаардаг нам биш. Лидер манлайлагч нь бүхнийг мэддэг биш.Намын дарга намын дотоод асуудалд оролцдоггүй. Манай шийдэл дандаа хамтынх байдаг. Институт байнагэдэг дотроо нэгдсэн зарчимтай байж, намын барьдаг дүрэм, зарчим, ёс зүйн код нь бүх хүнд үйлчилдэг эрхтэгш тийм байгууллага байхын илэрхийлэл болдог. Энэ агуулгаараа бид нам дотроо маргаан хянаншийдвэрлэх хяналтын хороог байгуулсан. Уг хороо нь намыг дотроос нь хянаж байдаг байгууллагууд юм.Манай нам институт учраас илүү бодлого ярина. Бид улс орон, нийтийн хувь заяанд хамрах асуудлууд дээрбодлого шийдлийн гарцтай дуугарах чиг баримталдаг. Цаашид ч ингэж ажиллана.

–Сонгуулийн мөрийн хөтөлбөрийн тухайд танай намын баримталж буй үзэл баримтлал гэвэл?

–Одоо хэлэхэд эрт байна. Гэхдээ сонгуулийн мөрийн хөтөлбөр гэдэг сонгогчдыг хуурах хэрэгсэл биш юм.Хоёрдугаарт, энэ бол хүслийн жагсаалт биш. Мөрийн хөтөлбөр бол ажлын төлөвлөгөө. Тиймээс сонгуулийнмөрийн хөтөлбөртөө эдийн засгийн хүндрэлээс хэрхэн гарах болон “Монгол зорилго” 2050 хөгжлийнхөтөлбөрийг хэрэгжүүлэхээр тусгана. Сонгуулийн хоосон амлалтууд нь улс орны эдийн засаг, нийгмийн суурьбүтцийг эвдэж байна. Бид ийм зүйл хийхгүй. Харин мөрийн хөтөлбөртөө нийгэм, эдийн засаг, тусгаар тогтнол,газар нутгийн бүрэн бүтэн, аюулгүй байдалд заналхийлж, гол тулгуур хүчин зүйлүүдэд халдсан, эрсдэл авчраххоосон амлалтыг битгий өгөөч гэж намуудад уриалмаар байна.

–Өнөөгийн улс төрд өрнөж буй үйл явцыг намын даргын хувьд хэрхэн дүгнэдэг вэ?

–Өнөөдөр ёс зүй гэдэг зүйл доройтон доройтсоор байна. Манай улсад ёс зүй хаа хаанаа байхгүй боллоо.Монголын ард түмэн европууд шиг татварын мөнгийг маань авч байгаа болохоор төр үйлчилгээнийбайгууллага гэж хардаггүй. Монголын ард түмэн төрөө шударга, хамгийн ухаантай, бидний төлөө ажиллажчадах шилдгүүд нь орж ажиллах ёстой дээд жишиг гэж үздэг. Бид төрөө манлайлал гэж хардаг. Ёс зүйгүйболоод ирэхээр нийгмийн амин сүнс алга болдог. Үүнд л хамгийн том аюул байгаа юм. Эргээд бидний 25жилийн өмнө хийсэн сонголт болох ардчилалд хүмүүс эргэлзэж эхэллээ.

Тусгаар тогтнол, аюулгүй байдлынбаталгаа болсон парламентад ёс буюу нийтээр сонгох асуудалд эргэлзэх болсон. Учир нь парламентыг дэндүүёс зүйгүй хүмүүсээр дүүргэж, ёс зүйгүй авирлаж байгаагаас залхаж байна. Үүнээс үүдэн ангит нийгмийг улсдаабий болгож байна. Монголчууд түүхэндээ ангит нийгэмд амьдарч үзээгүй ард түмэн. Хөрөнгө мөнгө, эрхмэдлийн ялгаанаас болж хоорондоо муудалцаж байсан улс биш. Соёл иргэншилт гүрний 300, 400 жилийнөмнө алхаж байсан нийгмийн анги, ялганаас болж өрнөсөн зөрчил мөргөлдөөнд орж болзошгүй тийм нөхцөлбайдал нийгэмд үүсээд байна. Бид үүнийг арилгах болно.