Бие даагчид улс төрийн намуудын тухай хуулийг дэмжих гэнэ
УИХ дахь бие даагч гишүүд Улс төрийн намуудын тухай хуулийг дэмжинэ гэдгээ илэрхийллээ.
УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн “Тус хуулийн төсөлд, 3000-аас доош хүн амтай суурин газар намын анхан шатны нэгж байгуулахгүй байхаар тусгасан. Харин бие даагч 3000-аас дээш хүн амтай газарт ч намын анхан шатны нэгж байгуулах шаардлагагүй гэж үзэж байна. Мөн Сонгуулийн Ерөнхий хороон дээр намуудыг бүртгэх нь зохисгүй гэж үзсэн. Нам гэдэг зөвхөн сонгуулийн төлөө байгууллага биш тул бүртгэлийг Сонгуулийн ерөнхий хороо хийх нь учир дутагдалтай гэдэгт байр суурь нэгдсэн” гэв.
Өнгөрсөн долоо хоногт Сонгуулийн тухай хуулийн эцсийн найруулгыг чуулганы хуралдаанаар эцэслэсэн. Энэ үеэр бие даагчидтай холбоотой зарим зөрчилтэй хуулийн заалтыг шийдвэрлүүлжээ. Тухайлбал, бие даагчийг дугуйлсан хэрнээ намыг дугуйлаагүй бол саналын хуудас хүчингүй болох заалтыг өөрчлүүлж, нам болон нэр дэвшигчийн аль алиныг дугуйлаагүй хуудсыг хүчингүйд тооцохоор болгосон байна.