2016.01.04

Улс төрийн хилс хэргээр хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөн олговор олгох тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай

Монгол улсын Ерөнхийлөгчийн санаачлан боловсруулсан хуулийн төслөөр улс төрийн намын хатуу гишүүнчлэлийн одоогийн хэлбэрийг өөрчилж намын гишүүн дэмжигч гишүүн, сонгуульт гишүүн гэсэн чиглэлтэй болгох саналтай байгаа аж.

Улс төрийн намуудын хувьд зөвхөн гишүүнчлэлийн төлөө өрсөлдөж, иргэдийн хэт улстөржиж намаар талцан хуваагддаг байдал руу түлхсэн одоогийн хуулийн орчныг өөрчлөх нь зөв гэсэн байр сууринаас УИХ-ын зарим гишүүн хандаж байна.

Энэ асуудлын талаар “Хатуу гишүүнчлэл хэрэггүй гэж үзэж байна. Олон хүн амтай улс оронд тийм асуудал байдаггүй. Үүнийг уян хатан байдлаар зохицуулах хэрэгтэй гэж УИХ-ын гишүүн А.Бакей байр сууриа илэрхийллээ.