Д.Болор, Х.Ганхуяг нар ХҮН-д элсчээ
Д.Болор, Х.Ганхуяг нар ХҮН-д элсчээ
2015.12.24

Д.Болор, Х.Ганхуяг нар ХҮН-д элсчээ

Хөдөлмөрийн үндэсний нам буюу “ХҮН” –д элсэгчдийн цуваа үргэлжилж байна. Хэд хоногийн өмнөхөн  “Алтан Дорнод Монгол” компанийн гүйцэтгэх захирал Т.Ганболд МАН-аас албан ёсоор гарч, ХҮН намыг сонгосон. Тэгвэл үүрэн холбооны оператор Скайтел компанийн захирал Д.Болор,  "OTTEGEN holding"-ийн захирал Н.Отгонбат, "Хера Холдинг ХХК"-ийн захирал Х.Ганхуяг, "Баясах фүүдс"-ийн захирал Н.Энхболд зэрэг бизнесийн салбарын төлөөлөл өчигдөр “ХҮН”-д элсчээ.

Д.Болор эт харилцаа холбооны салбарт 30 гаруй жил ажилласан салбарын шилдэг мэргэжилтнүүдийн нэг бол Н.Отгонбат нь 2001 оноос Засгийн газар, яам агентлагуудад 10 гаруй жил ажилласан туршлагатай нэгэн юм. Харин “”Хера холдинг”-ийн Х.Ганхуягийн хувьд хэвийн секторт 10 гаруй жил ажилласан туршлагатай ажээ.