Төсвийн байнгын хорооны дарга Ч.Улаан
2015.12.16

МАН-ынхнаар далимдуулж АН-ынхан хуралдаа суухгүй байна

МАН-ынхан байнгын хороо, чуулганы хуралдаанд суухгүй гэдгээ илэрхийлснээр төрийн ажил гацаанд ороод байна. Тэгвэл МАН-ыхнаар далмидуулж Ардчилсан намынхан хуралдаа суухгүй байгаагаас тов зарласан байнгын хороод хуралдсангүй.  

МАН-аас нэр бүхий 11 хуулийн төсөл дээр завсарлага авснаар УИХ-ын үйл ажиллагаа зогссон байна. Гэхдээ МАН-ынхангүй байнгын хороо ирцээ бүрдүүлэн хуралдах боломжтой. Жишээ нь төсвийн байнгын хороо 19 гишүүнтэй түүнээс зургаа нь МАН-ынх гэвэл үлдсэн 13 гишүүн хуралдах боломжтой байсан ч ирц хүрэхгүй хуралдаж чадсангүй.

Төсвийн байнгын хорооны дарга Ч.Улаан “Их хурлын тамгийн газрын хурал зохион байгуулах хэлтсээс гаргаж өгсөн мэдээллээр МАН-ын гишүүд байхгүй байсан  ч хурал хийх боломж байгаа. Гэтэл зарим гишүүдтэй холбоо барьж чадаагүй. Уг нь сонгуулийн хуулийг ч гэсэн хэлэлцээд олонхороо шийдээд явахад асуудал байхгүй шүү дээ” хэмээн хэллээ.

Энэ мэтчилэн улс төрийн намууд хуулиар нэг нэгнийгээ барьцаалж байгаагаас нийгэмд хүлээлт үүсгэсэн хуулийн төслүүд хэлэлцэгдэхгүй хоног хугацаа алдаж ард түмэнд хохирч байна.

Бүрэн эхээр нь бичлэгээс ...