Хөдөлмөрийн үндэсний намын дарга С.Боргил
2015.12.01

Халх гол чөлөөт бүсийг эсэргүүцэх дөрвөн үндэслэл дэвшүүлж байгаа

“Монгол улсаа хөгжүүлье” нэвтрүүлгийн шинэ дугаарт Хөдөлмөрийн үндэсний намын дарга С.Боргилтой ярилцлаа.

Халх голын чөлөөт бүсийг байгуулах асуудал дээр Хөдөлмөрийн үндэсний нам нилээн байр сууриа илэрхийлсэн. Одоо энэ асуудал ямар түвшинд яригдаж, ямар ажил хэрэг болсон бэ?

Хөдөлмөрийн үндэсний нам улсын их хурлаас 7-р сарын 9-ны өдөр баталсан Халх гол хөдөө аж ахуйн чөлөөт бүс байгуулах 75-р тогтоол  гарсан даруйд нь олон нийтэд мэдээлж байсан. Тухайн үед нь мэдээд улс төрийн үүднээс биш шинжлэх ухааны үүднээс газар нутгийг ашиглах боломжтой эсэх талаар тодруулахаар намын дэргэдэх бодлого судалгааны хүрээлэнгээс эрдэмтдийн хамт бүс нутагт ажилласан.

Би өөрөө ажлын хэсгийг ахлаад 20 орчим мэргэжлийн эрдэмтдийн хамт яг тэр газар нь урьдчилсан тандалт судалгаа хийсэн. Урьдчилсан тандалт судалгааны үр дүнгээ УИХ-ын гишүүдэд явуулсан 75-р тогтоолоо цуцлаачээ гэсэн шаардлага хүргүүлсэн. Энэ шаардалагаас хойш хоёр ч удаа бид шаардлага хүргүүллээ. Өнөө хүртэл ямар нэгэн хариу аваагүй байгаа.

Ингээд 10-р сарын 28-ны өдөр Чингисийн талбай дээр жагсаал зохион байгуулсан. Жагсаалаар дэмжиж ирсэн 3000 гаруй иргэдээс 2000 гарын үсэг цуглуулж ахин шаардлага хүргүүлсэн. Энэ жагсаалаас хойш би өөрөө Халх голын нутгийн иргэдтэй очиж уулзсан. Бидний шаардлагад хариу өгөөгүй байгаа.

Чөлөөт бүстэй холбоотой хүнс хөдөө аж ахуйн яам, 75-р тогтоол баталсан хүмүүс өөр байр суурь илэрхийлж байгаа. Тэр нь Халх голын чөлөөт бүс байгуулах нь Монгол улсын хөгжилд хэрэгтэй. Энд 500 мянган га гэдгийг зүгээр цаасан дээр бичээгүй. Газар тариалан эрхэлж байсан тэр нутагт фермийн аж ахуйн бэлчээрийн талбайг багтаагаад  500 мянган га гэдэг тоо гарсан гэсэн тайлбар өгсөн. Яагаад Хөдөлмөрийн үндэсний нам чөлөөт бүсийг хүчтэй эсэргүүцээд байна вэ?, Үнэхээр газар нутгаа зарчихаад байгаа юм уу?

Газар нутгаа зарсан зүйл байхгүй. Бид дөрвөн үндэслэл гаргаж байгаа. Нэгдүгээрт Бид эрдэмтэдээр судалгаа хийлгэхэд байгаль орчны хувьд эрсдэл өндөртэй газар гэж тогтоосон. Тэр том талбай нь Буйр нуурын ус цуглуулах талбайн гадаргын 25 хувийг эзэлдэг. Тэр тал бол дэлхийд бүртгэгдсэн хүний гар хүрээгүй хамгийн сүүлчийн хялгант тал гэж явдаг.

Дэлгэрэнгүйг бичлэгээс үзнэ үү ... 

/2-р хэсэг/