Монгол улс дэлхийн хар жагсаалтад орох аюулыг Монголын Консервативчууд ард түмэн мэдэгдэж байна
Монголын Консервативчууд ард түмэн мэдэгдэж байна
2015.10.07

Монгол улс дэлхийн хар жагсаалтад орох аюулыг Монголын Консервативчууд ард түмэн мэдэгдэж байна

Мөнгө угаах бол зохион байгуулалттай эрүүгийн гэмт хэрэг. Олон улсын мөнгө угаахтай тэмцэх байгууллагаас  Монголын эрх баригчдад мөнгө угаахтай асуудлыг таслан зогсоож энэхүү зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэж ард түмнийхээ эсрэг үйлдэл хийхгүй байхыг удаа дараа сануулга өгч анхааруулсан.

Олон  улсын мөнгө угаахтай тэмцэх бодлогыг  хэрэгжүүлдэггүй, хагас дутуу биелүүлдэг, тавьсан шаардлагыг олон улсын конвенцын дагуу шийдвэрлэж чадахгүй байгаа орныг саарал жагсаалтанд оруулж, дэлхий нийтэд зарладаг жишигтэй. Монгол улсад  2011 оны 6 сард Олон улсын мөнгө угаах гэмт хэрэгтэй тэмцэх байгууллага Монгол Улсыг стратегийн томоохон дутагдалтай орон гэж үзээд, саарал жагсаалтад оруулж дутагдлаа засах хоёр жилийн хугацаа өгсөн.

Мөнгө угаах гэмт хэрэгтэй тэмцэх ажлаа эрчимжүүлэхийг анхааруулж НҮБ-ын гэмт хэрэгтэй тэмцэх байгууллага, Ази номхон далайн орнуудын мөнгө угаахтай тэмцэх бүлэг зэрэг байгууллагууд Монгол Улсад техникийн туслалцаа үзүүлсэн хэдий ч мөнгө угаах гэмт хэрэгтэйгээ Монголын эрх баригчид тууштай тэмцэхгүй, тэмцэх хүсэлгүй байгаа болохоор хар жагсаалт руу оруулахад бэлэн болсоныг дахин сануулсан.

Мөнгө угаах  нь зохион байгуулалттай гэмт хэрэг учраас Монголын эрх баригчид илрүүлж, арга хэмжээ авахгүй байгаа нь энэ төрлийн гэмт хэргийг өөхшүүлж байна. Энэ бол Монголын төр ард түмнийхээ эсрэг байна гэж ойлгож байна.Монгол улс, түүний ард түмэн мөнгө угаах гэмт хэргийн хар жагсаалтанд ороход 2013 оны 6 сар хүртэл 2 сар хүрэхгүй хугацаа үлдээд байгааг ард түмэнд зарлаж байна.

Олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлчдийн консерциум  улс орнуудын улс төрийн том албан тушаалтны 2.4 сая нууц данс илрүүлж  4 сарын 15 өдрөөс дэлхий дахинд цацаж эхлэхнээ.Энэ бол дэлхий нийтээрээ мөнгө угаах гэмт хэрэгтэй тэмцэж гишүүн орнууд энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх үүрэгээ биелүүлж дотооддоо мөнгө угаах гэмт хэрэгтэй байнга тэмцэж байна.Харин манай орон дотооддоо ямар нэгэн арга хэмжээ авахгүй байгаад Олон улсын гайхширлыг төрүүлээд зогсохгүй Монголын ард түмнийг гайхахад хүргээд байна.

Хар жагсаалтад бичигдсэн тохиолдолд хар жагсаалтад орсон улс орнуудтай сан¬хүүгийн харилцаа тогтоохгүй байхыг бүх улс оронд шаарддаг тул санхүүгийн болон хөрөнгө оруулалт хийж хамтран ажиллах сонирхолгүй болно.Олон улсын мөнгө угаахтай тэмцэх байгууллага, хуулийн хүрээний байгууллагууд мөнгө угаах гэмт хэргийг илрүүлж эхэлснээр улс  төрчид, эрх мэдэлтэй хүмүүс, түүний хамсаатан, гэр бүл ард түмний эсрэг мөнгө угаах гэмт хэрэгээ нуухын тулд дарангуйллын дэглэм тогтох аюултай.

Монголын Консервативчууд ард түмэн мэдэгдэж байна

Ийм явдал Мексик, Аргентинд гарсан. Мөн улс орны санхүүгийн салбар, эдийн засгийн хөгжил дэвшилд хор хохирол учирдаг. Гадаадын хөрөнгө оруулалт зогсох, хамтран бизнес хийхээс татгалзах, гадаадад зорчих иргэд цахим картаа ашиглаж чадахгүй байдалд хүрэх, банк болон санхүүгийн байгууллагуудын харилцаа тасрах, улс хоорондын мөнгөн гуйвуулга,шилжүүлэг хийгдэхгүй байх гадаад, дотоод гуйвуулга хяналтанд орох, удаашрах зэрэг олон эрсдэл үүсдэг. Өөрөөр хэлбэл эдийн засаг царцанги байдалд ордог.Эрх бүхий байгууллагаас тухайн орны эдийн засгийг царцаах бодлого явуулж энэ төрлийн гэм хэргийг таслан зогсоох арга хэмжээг авдаг байна.  

Мөнгө угаах бол зохион байгуулалтай гэмт хэрэг бол ард түмний эсрэг гэмт хэрэг учир улс төрчид, эрх мэдэлтэй хүмүүс хийдэг.Жирийн иргэд, ард түмэн хийх боломжгүй. Тиймээс энэ бол  Монгол орны тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдал, Монгол хүний сайн сайхантай салшгүй холбоотой юм. Тиймээс энэ гэмт хэрэгтэй Монголын ард түмнийг нэгдэж тэмцэхийг уриалж байна.Жич: Монгол улс дотоодын хар жагсаалттай болох ёстой. Энэ жагсаалтыг улс төрийн намууд, иргэний хөдөлгөөнүүд, Авилгатай тэмцэх газар, Тагнуулын ерөнхий газар, шударга иргэд хамтран энэхүү жагсаалтыг гаргаж ард түмэнд зарлах хэрэгтэй.

Мөнгө угаах гэмт хэрэгт  холбогдсон хүмүүс , авилга авч баяжсан улс төрчид, албан тушаалтан, өмч хувьчлалаар баяжсан бизнесийнхэн, тендерээр баяжсан хүмүүс, гадаадынханд тал засаж эрх орныхоо баялагыг хямд үнээр зарсан хүмүүс, ард түмний эсрэг мөнгө угаах гэмт хэрэг хийсэн улс төрчид, бизнесийнхэн болон хэн бүхнийг Монголын улс төрийн намууд намын гишүүнчлэлээсээ хасаж,  ард түмэнд нээлттэйгээр зарлаж УИХ болон шат шатны сонгуульд нэр дэвшүүлэхгүй байх, төрийн өндөр дээд албан тушаалд томилохгүй ажлыг эхлүүлэх санаачлагыг гаргаж байна.

Монгол Консерватив намын мөрийн хөтөлбөрөөс..,

Арван есдүгээр зүйл:

МОНГОЛ КОНСЕРВАТИВ НАМ   нь Монголын хөрөнгийг гадаадад байршуулсан, улсад үлэмж хэмжээний хохирол учруулсан, мөнгө угаасан гэмт этгээдүүдийг  дотоодын холбогдох хуулийн байгууллага, олон улсын эрх бүхийн байгууллага, шударга иргэд, ТББ-уудын тусламжтайгаар  илрүүлж, хуулийн  хариуцлага хүлээлгэнэ.

Монгол газар шороог хамгаалах зорилго бүхий хувь хүн, бүлгүүдтэй хамтран хуулийн хүрээнд газрын лиценз нэрээр Монгол газар шороог худалдаж буй болон худалдан авч буй нөхөдтэй тэмцэнэ. Монгол газрын бүрэн бүтэн байдлын судалгааг гаргаж, гадны далд санаат, дотоодын ахар санаат нөхдийг илрүүлж, хуулийн өмнө хариуцлага хүлээлгэнэ.

МОНГОЛ КОНСЕРВАТИВ НАМ 

https://www.facebook.com/MongolConservativeParty

www.mongolconservative.mn, info@mongolconservative.mn