Ж.Сүхбаатар МАХН-д элсээгүй гэв
Улсын Их Хурлын Гишүүн асан, МАН-ын нарийн бичгийн дарга асан Ж.Сүхбаатар
2015.09.23

Ж.Сүхбаатар МАХН-д элсээгүй гэв

Цагтаа УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга, МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга зэрэг улс төрийн өндөр албан тушаал хашч явсан Ж.Сүхбаатар МАН-ын чадварлаг залуу улстөрчдийн нэг. 

Түүнийг ирээдүйтэй улстөрч хэмээн үнэлдэг ч өнгөрсөн хугацаанд тэрбээр намын Ерөнхий нарийн бичгийн даргын суудлаас огцорч түүнээсээ бол намтайгаа тангараг тасраад байсан. 

Гадаадад хэсэг хугацаанд амьдарч багшилж байхдаа осолд орсон гэх мэтээр өнгөрсөн хугацаанд нэлээдгүй барцадтай амьдарч байсан Ж.Сүхбаатарыг МАХН-д орохоор болжээ гэсэн яриа гараад байгаа юм. 

Өөрөө ч үүнийг үгүйсгээгүй бөгөөд МАН-ыг гэсэн итгэл үнэмшил нэгэнт байхгүй болсон гэдгээ ил тод хэлсэн. Мөн МАХН-ын дарга Н.Энхбаяртай ойр ойрхон уулзаж байгаагаа ч ил тод хэлсэн. Тэгвэл өчигдөр шөнө түүнийг МАХН-д элссэн гэх мэдээлэл цахим хуудсаар гарч эхлээд байна. Энэ талаар албаны эх сурвалж баталсан хэмээж байгаа ч МАХН-аас тийм зүйл байхгүй гэдгийг мэдэгдсэн юм. 

Хэрвээ МАХН-д элсэх сонголтоо хийсэн бол шөнөөр биш өдрөөр ядахдаа намд элсэх байлгүй. Ташаа мэдээлэл яваад байна хэмээн МАХН-ын эх сурвалж тодотголоо.