Нийслэлийн Монгол Консерватив нам байгуулагдлаа
Монгол Консерватив нам
2015.06.30

Нийслэлийн Монгол Консерватив нам байгуулагдлаа

Нийслэлийн Монгол Консерватив нам өнөөдөр байгуулагдан, намын даргаар Б.Энхбаяр сонгогдлоо.

МКН нь байгуулагдаад гурван жил болж байгаа бөгөөд өнгөрсөн хугацаанд 21 аймаг, 9  дүүрэг, сум, хороодын салбар байгууллагаа байгуулах бэлтгэл ажлаа хангаж дууссан байна. Нийслэлийн МКН үйл ажиллагаагаа ирэх сарын 1-7-ны өдрүүдэд хүн ам ихээр төвлөрсөн зах, худалдаа, үйлчилгээний төвөөс эхлэхээр төлөвлөжээ.

МКН нь 2500 гаруй гишүүн 10 мянга гаруй дэмжигчидтэй ба өнгөрсөн хугацаанд “ Дэлхийн хараатай Монгол 2050” нэртэй улсаа хөгжүүлэх стратегийн баримт бичгийг боловсруулжээ. Энэ баримт бичгээс 2016 оны мөрийн хөтөлбөрөө гаргах аж.