2015.06.02
Ард түмний санал асуулга явуулна гэв
Хаврын чуулганы халуухан сэдэвт сонгуулийн болон улс төрийн намуудын тухай хуулийн төсөл багтаж байгаа.
Өнгөрсөн хугацаанд ч дээрх хуулийн төслүүд улс төрийн намуудын анхаарлын төвд байсан юм. Харин МАН-ын удирдах зөвлөл болоод УИХ дахь МАН-ын бүлгээс 2016 оны сонгуулийг ямар тогтолцоотойгоор явуулах тухай ард түмний санал асуулга явуулах хүсэлтийг Засгийн газарт хүргүүлсэн байна. Гэхдээ энэ нь бусад намын эсэргүүцэлтэй тулгараад байгаа юм.