2016.05.17

Бид төрөлхийн боломжуудыг харж, саад бэрхшээлийг давж амьдардаг үндэстэн

“Та хариулахгүй ч байж болно” нэвтрүүлгийн энэ удаагийн дугаарт  эдийн засагч С.Боргил оролцлоо.

Та өөрийн намтараасаа хуваалцахгүй юу?

Манай аавыг Сүрэнхүү гэдэг, хөдөлмөрийн баатар. 1991 онд Дорнод аймагт 10 жилийн сургуулиа төгсөөд, МУИС-д санхүү, эдийн засагч мэргэжлээр суралцсан. 1995 онд Сангийн яаманд орж байсан. Анх орон нутгийн төсөв хариуцан ажиллаж байгаад зарлагын хэлтэст ажилласан. Дараагаар нь 2000 онд АНУ-д суралцахаар явсан. Эдийн засгийн ухааны магиструнт цолыг авч, 10 гаруй жил банкны системд орж ажилласан.

Их л өндөр шалгуур давсан байх даа?

Ер нь АНУ-д банкны ажил гэдэг их хэцүү. Яагаад гэвэл хууль, хяналт хамгийн өндөр байдаг. 2008 оноос үүдэлтэйгээр банкны эрхзүйн баримт бичгийн асуудал их хүндэрсэн.

Монголд яагаад ирэв?

Тогтсон нийгмийн өчигдөр, өнөөдөр, маргааш гурав адил болж хувирдаг.

Бид төрөлхийн боломжуудыг харж, саад бэрхшээлийг давж амьдардаг үндэстэн. АНУ-д тэр саад бэрхшээл нь байхгүй болоод ирэхээр буцаж ирж байгаа юм.

Өнөөдрийн нийгмийг та хэрхэн харж байна вэ?

Монголд 2013 онд ирсэн.  Ирээдүйн өв сангийн тухай хуулийн төслийн ажлын хэсэгт ажилласан. Засгийн газарт  Оюутолгойн төслийн санхүүжилтийн асуудлаар зөвлөх хийсэн. Энэ хугацаанд бодогдсон зүйл нь Монгол улсад өвдөж болохгүй, хэрэгт холбогдож болохгүй болсон юм байна гэж ойлгосон. Эрүүл мэндийн систем эмч нарын хичээл зүтгэл, сэтгэл дээр тогтдог. Улс төрчдийн ярианы сэдэв эрүүл мэндийн салбар болсон. Хууль хяналтын тогтолцоонд шинэ салхи оруулахгүй бол болохоо байж. Нийгэмд үнэт зүйл байхгүй болжээ. Нийгэм даяар үзэл санаа, үнэт зүйл байснаар нийгэм өөрөө тогтдог. Үнэт зүйлсийн цаана нийгмийн зорилго байдаг.

Үргэлжлэлийг бичлэгээс үзнэ үү