УИХ-ын гишүүн С.Ганбаатар ХҮН-д элслээ
УИХ-ын гишүүн С.Ганбаатар
2016.01.04

УИХ-ын гишүүн С.Ганбаатар ХҮН-д элслээ

УИХ-ын гишүүн С.Ганбаатар удтал хав дарсан нууцаа задалж бие даагч гэсэн статусаасаа саллаа. 

Хэдийгээр эртнээс түүнийг нам байгуулах  гэж байгаа тухай яриа гарч байсан ч тэрбээр үгүйсгэсээр ирсэн. Харин энэ нууцаа тэрбээр шинэ оны өмнөхөн задалж, албан ёсоор ХҮН-ын гишүүн болсноо зарлалаа.

Тэрээр байгуулагдаад ганцхан жил болж буй уг намд элссэнээрээ парламентад суудалтай болгож орхив. 

С.Ганбаатар гишүүний хувьд өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд бие даагч гэсэн автортой явсан бол сонгуулийн өмнөхөн алт нэг намд автортой байх нь зүйтэй гэж үзсэн бололтой ийнхүү шинэ намын гишүүн болов. 

Дашрамд дурдахад, ХҮН-ын дарга С.Боргилын зүгээс нэр бүхий гишүүдэд намдаа элсэх урилга хүргүүлж буйгаа нуухгүй байгаа юм.