УИХ-ын гишүүн С.Ганбаатар
2016.01.08

ХҮН бол сэхээтэн, боловсролын салбарын багш нарын байгуулсан нам

“Монгол улсаа хөгжүүье” нэвтрүүлэг төрийн ордноос хүрч байна. Он солигдох мөчид олны анхаарлыг татсан улс төрийн нэг үйл явдал бол УИХ-ын бие даагч гишүүн С.Ганбаатар Хөдөлмөрийн үндэсний намын гишүүнээр элссэн явдал байлаа. Улс төр, өнөөгийн үйл явцын талаар сонирхолтой ярилцлага өрнүүлхээр ирсэн байна.

Хөдөлмөрийн үндэсний намд элсэх болсон шалтгаан юу байв?

- Хөдөлмөрийн үндэсний намд Дархан-уул аймгийн намын хороонд элслээ. Дарханчуудтайгаа ярьсан зөвлөлдсөн. 2016 оныг хүртэл бие даагчаар ажилласан. Энэ хугацаанд МАН, АН-д орохгүй бие даагч гишүүдтэйгээ хамтран зүтгэсэн. Дээрх намд элсэх вий гэж хүмүүс болгоомжилж байсан. Үүнээс цааш үр дүнгээ нэмэгдүүлэх хэрэгтэй байгаа. ХҮН-д элсэх гол тэнд хөдөө аж ахуй, газар тариалангийн ажлын байрыг голчилно гэдгийг нэгдүгээр зорилго болгосон. Хоёрдугаарт уул уурхайн баялагийг ард иргэдэд хүртээмжтэй, ажлын байр бий болгох, ядуурлыг бууруулахад хөдөлмөрийн үндэсний намын гол чиглэл болгоно гэж заасан байдаг.

Улс орон уул уурхайн баялагт амжилттай ажлаад эхлэвэл засгийн газар цэвэр болж, боловсрол, эрүүл мэндийн салбарт хөрөнгө оруулалт нэмэгдэж, улс орны тусгаар тогтнол баталгаажна гэсэн үзэл баримтлалтай олон хүмүүс цугласан байдаг. Мөн нийгмийн чадварлаг сэхээтнүүд хамтарч байгаа учраас энэ намд гишүүнээр элсэж дараагийн улс төрийн үйл ажиллагаан надад байдаг туршлага, тэмцлийн арга барил, 11 жилийн хөдөлмөр хэрэг болвол зүтгэх хүсэлтэй орсон.

Хөдөлмөрийн үндэсний нам УИХ-ын гишүүн С.Ганбаатарын өөрийнх нь үүсгэсэн нам гэдэг яриа их явлаа. Хөдөлмөр гэдэг үг МҮЭХ-той хамт явдаг болохоор. Ард нь санхүүжүүлж байсан гишүүн элслээ гэдэг яриа та сонссон байх. Энд ямар тайлбар өгөх вэ?

-Тэгж хардах эрхтэй. МҮЭХ-ны ерөнхийлөгч энэ салбарт олон жил ажилласан болохоор намайг ойрхон байж таараа гэсэн таамаглал бий. Мөн ХҮН бол сэхээтэн боловсролын салбарын багш нарын байгуулсан нам шүү дээ.

Бүрэн эхээр нь бичлэгээс ....

/2-р хэсэг/

/3-р хэсэг/