Ханхүү Чарльзд цөмийн бөмбөг дэлбэлэх эрхийг хуулиар олгосон
2015.12.29

Ханхүү Чарльзд цөмийн бөмбөг дэлбэлэх эрхийг хуулиар олгосон

Их Британид ханхүү Чарльзтай холбоотой ээлжит дуулиан дэгдэв. Ханхүүд олгосон  “Корноулийн гүн” хэргэм нь хүрээлэн буй орчныг хордуулах, мэдээллийг хамгаалах хуулийг зөрчих, тэр байтугай цөмийн бөмбөг дэлбэлсэн ч түүнийг хариуцлагад татахгүй байхаар дархан эрх олгосныг сэтгүүлчид олж мэдсэн байна. 

Плимутын Их сургуулийн доктор Жон Кирхоулын төрийн архивт хийсэн судалгаа нь гүнгийн хэргэм 21 дүгээр зуунд ч гэсэн хүчтэй байгааг харуулж байна. Дээр дурдсан “давуу талуудаас” гадна Чарльзийн өмчилсөн газраа хамгаалах эрх бусад газрын эздийнхээс хавьгүй илүү.

Саяхан ханхүү Чарльз “Channel 4” сувгийн сэтгүүлчдээс 15 хуудас бүхий гэрээнд гарын үсэг зурж түүнд ярилцлагын асуултыг өөрөө бэлдээд зогсохгүй бичлэгийг аль ч шатанд нь редакторлах,  цаашлаад гаргахыг хориглох эрх олгохыг шаарджээ. Үүнээс болж тэр хэвлэлийнхний уурыг хүргэсэн юм. Телевизийн удирдлага түүний үйлдлийг “Хойд Солонгосын түвшинд хянах оролдлого” гэж нэрлэжээ.

Мөн хэвлэлд мэдээлж буйгаар олон жилийн турш ханхүү Засгийн газрын нууц материалуудыг авдаг байсан нь зах зээлд давуу байдал олоход нь тусалсан гэж таамаглаж байна.

Ханхүү Чарльз нь Хатан хаан, сайдууд, зарим нөлөөтэй парламентын гишүүдийн хамтаар Их Британийн нууц зөвлөлийн бүрэлдэхүүнд багтдаг. Уг зөвлөл нь хэдийгээр хэлбэрийн төдий ч зарим нэг байгууллага түүний дотор “Би-би-си”, “Royal Bank of Scotland” зэргийг хянах үүрэгтэй.