Монгол Улсын хөгжлийн ТУГ бодлогыг манлайлан хэрэгжүүлнэ
С.Бямбацогт дайчин, эрч хүчтэй. УИХ дахь намын бүлгээ ахалдаг учраас тэр хэрээр ачаалалтай ажилладаг. Түүнд бодож боловсруулах, ажил хэрэг болгох зүйл их бий.
Чадварлаг удирдагч тэрээр тогтвортой, урт хугацааны, гарц шийдэл бүхий ТУГ бодлогыг санаачлан хэрэгжүүлж байгаа нь үнэлж "vip76.mn" цахим хуудас, "Vip Expert" сэтгүүлийн редакциас түүнийг дараагийн парламентад байх ёстой улс төрчийн нэг гэж онцолж байна. Улс төр судлаачид ч улс орны хөгжлийн бодлогыг тодорхойлох хэмжээнд ажиллаж чаддаг гэж түүнийг тодорхойлов.
- УИХ дахь намын гишүүдээ удирдан чиглүүлж буй чадварлаг дарга.
- Алслагдсан орон нутагт амьдрах боломж нөхцлийг бүрдүүлэхэд анхаарч ажилладаг.
НАМАА ТӨЛӨӨЛСӨН БҮЛГИЙН ДАРГА
Монгол Улсыг нэгдмэл бодлогоор хөгжүүлэх хүсэлтэй
Парламент дахь сөрөг хүчний удирдагчийн амаргүй ажлыг хариуцлагатай, санаачилгатай, идэвх чармайлт гарган сайн хийж буй гишүүн бол С.Бямбацогт. Сөрдөг биш бүтээлч бүлэг байлгахын төлөө идэвхтэй ажиллаж буй тэрээр УИХ дахь намын байр сууриа маш тодорхой, ойлгомжтой илэрхийлж чаддаг.
УИХ-аас батлагдах аливаа бодлого, шийдвэр нь иргэдэд үр өгөөжтэй, үндэсний компаниудаа дэмжсэн, Монгол Улсын хөгжилд тодорхой хувь нэмэр оруулахуйц байх ёстой гэсэн зарчмыг гол болгон ажиллаж байна.
С.Бямбацогт Монгол Улс хөгжлийн ТУГ бодлого дэвшүүлээд байна.
Тогтвортой, тэргүүлэх, тодорхой, урт хугацааны, уялдаатай, гарц, гаргалгаатай гэсэн утгыг илтгэх энэхүү бодлого нь төрийн залгамж холбоо алдагдсан өнөөгийн төрийн тогтолцоог сайжруулахад томоохон түлхэц болно гэдэгт тэр итгэлтэй байна.
ТУГ бодлогыг хэрэгжүүлснээр ард иргэдийн төрд итгэх итгэл дээшилж, эдийн засаг сэргэнэ гэдгийг УИХ-д суудалтай бүх нам, эвсэл хүлээн зөвшөөрч, тэд хамтран 2040 он хүртэл баримтлах хөгжлийн нэгдмэл бодлогоо боловсруулж, УИХ-аар хэлэлцүүлэхэд бэлэн болоод байна.
...МАН-ын бүлгийн байр суурийг С.Бямбацогт зангидаж чаддаг...
Бүлгийнхэн аливаа асуудалд нэгдмэл байж, хотын татварыг хойшлуулах, шатахууны үнийг бууруулах, улсын өрийн хэмжээг нэмэхгүй байх, төрийн албыг цомхон, чадварлаг бүтэцтэй байлгах, Тавантолгойн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах хэрэгтэй гэх зэргээр цаг үеийн тулгамдсан асуудлаар байр сууриа илэрхийлсээр ирсэн.
Гишүүний хувьд УИХ-ын нэр бүхий нөхөдтэйгээ хамтран салбарын хүрээнд болон нийгмийн тодорхой бүлэгт чиглэсэн хуулийн төслүүдийг санаачилж, боловсруулж, батлуулах, хэрэгжүүлэх тал дээр хичээл зүтгэл гарган ажилласаар байна.
Тухайлбал, эхэд урамшуулал олгох, малчдын тэтгэврийн насыг наашлуулах, тэдний нийгмийн асуудлыг шийдвэрлэх, бизнес эрхлэгчдийг дэмжих хүрээнд цөөнгүй хууль, тогтоолын төслийг боловсруулахад гар бие оролцож байна.
АЛСЛАГДСАН ОРОН НУТАГТ БОДЛОГОО ЧИГЛҮҮЛДЭГ
Тэр санаачлагч
С.Бямбацогтын парламентад орж ажилласан цагаасаа эхлэн тод дуугарч, тууштай бодлого баримталж ирсэн асуудал бол бүсийн хөнгөлөлт.
Энэ бол зөвхөн бүсийн асуудал биш
Улсын хэмжээнд төвийн, алслагдсан гэж ялгалгүй иргэд тэгш боломжоор хангагдаж, сайхан амьдрах эрхтэй. Гэтэл төвөөс алслагдах тусам амжиргааны өртөг өндөр байна.
Тиймээс С.Бямбацогтын дэвшүүлсэн бүсийн хөнгөлөлтийн бодлогыг зөвхөн Ховд аймагтай холбон тайлбарлах нь явцуу болно.
Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах чухал концепци юм гэдгийг нотлохын төлөө тэрээр олон жил уйгагүй хөдөлмөрлөж, олон нийт, УИХ-д хүлээн зөвшөөрүүлсэн юм. Үүний хүчинд алс баруун хязгаар нутагт шатахууны үнийг хямдруулаад байна.
Цаашлаад тухайн бүс нутгийн ард иргэд, аж ахуй нэгжийн орлогын албан татварыг 90 хувь хөнгөлж чадвал тэр хэмжээгээр иргэдийн гарт бэлэн мөнгө үлдэж, бодит дэмжлэг болох бүсийн хөнгөлөлтийн бодлогыг УИХ-аар хэлэлцэж байна.
...Хууль хэрэгжсэнээр алслагдсан бүсийн 82, говийн бүсийн 70, нийт 150 орчим сумын иргэдэд нэмэгдэл олгох боломж бүрдэнэ...
“Монгол сүү” хөтөлбөр бол түүний санаачилга. Тэр сүүний хэрэгцээг дотооддоо хангах, орон нутагт сүү боловсруулах жижиг цех байгуулах, фермерийн аж ахуйг дэмжих, Монгол хүн бүр экологийн цэвэр сүүгээ тогтмол уудаг байхад хөтөлбөрөө чиглүүлдэг.
Ховд аймгаас УИХ-д хоёр удаа сонгогдсоны хувьд 2008 оноос аймаг, орон нутагтаа хөрөнгө оруулалт татаж, хөгжил эрчимжсэн. Бүх сумд эрчим хүчинд холбогдож, эрүүл мэнд, боловсролын салбарын хүртээмж дээшилсэн, Ховд аймаг дотооддоо 1000 км буюу хамгийн урт авто замтай аймаг болсон нь түүний бодлого, ажлын үр дүн юм.
ХАМГИЙН АЖИЛСАГ ГИШҮҮДИЙН НЭГ
Зорилгоо биелүүлэхээр зоригтой алхаж явна
Гишүүн, бүлгийн даргын хувьд боловсруулах, шийдвэрлэх ажил түүнд бишгүй бий. Залуу хүний эрч хүчээр асуудлыг зоригтой барьж аван, шийдэхээр тууштай зүтгэдэг нь түүний төрөлх чанартай холбоотой.
Тэр сүүлийн найман жил парламентад маш завгүй ажилласнаараа бусдаас ялгардаг.
Бид атгасан гар шиг нэг цул байж, хамтран ажиллахыг эрхэмлэдэг түүний хувьд өмнөх жилүүдэд хуримтлуулсан мэдлэг, туршлага нь дараа дараагийн парламентад хэрэгтэй
Эрхэм уншигч та "Монгол төрийн түшээ" хэлэлцүүлгийн хүрээнд онцлон танилцуулж буй улс төрчдийн тухай нийтлэлийг уншихыг хүсвэл энд дарна уу.
"Монгол төрийн түшээ" хэлэлцүүлгийн хүрээнд онцлож буй 21 улс төрч, “vip76.mn” цахим хуудас, “Vip Expert” сэтгүүлийн редакци, 2015 он