Бүрэн бэлтгэгдсэн парламентч
Авлигын эсрэг дуу хоолойгоо парламентад хүчтэй илэрхийлж чаддаг, батлан хамгаалах, үндэсний аюулгүй байдалд анхаарч ажилладаг түүнийг эх оронч улс төрч гэж тодорхойлж байна.
Аливаа муу зүйлд нэр холбогдож байгаагүй, улс төрийн сахилга бат сайтай, бие хүний хувьд төлөвшсөн, бодлого боловсруулах чадвартай гэсэн "Монгол төрийн түшээ" хүнд байх үндсэн шинжүүдэд нийцэж, цаашид улс орныхоо хөгжилд жинтэй хувь нэмэр оруулах парламентч гэж экспертүүд тодорхойлж байгаа тул Ж.Энхбаярыг онцолж байна.
- Монгол Улсын батлан хамгаалах, үндэсний аюулгүй байдалд онцгой анхаарч, ажилладаг.
- Авлигад автсан төрийн албан хаагчидтай идэвхтэй тэмцдэг.
АВЛИГЫН ЭСРЭГ ТУУШТАЙ ТЭМЦДЭГ
Нэгэн систем болтлоо бэхжсэн авлигатай тэмцэх зориг түүнд бий
Монгол Улс сүүлийн 25 жил авлигатай тэмцэж байна. Авлигад төрийн албан хаагч тэр дундаа төрийн өндөр дээд албан тушаалтнууд илүү өртөж, тэр хирээрээ нийгэм, эдийн засгийг хохироож байгааг судалгааны дүн харуулдаг.
Нэгэн бие даасан систем болтлоо хөгжсөн авлигыг тэмцэхээр зоригтой алхам хийсэн гишүүдийн нэг бол Ж.Энхбаяр.
Парламент дахь авлигын эсрэг бүлэг байгуулж, Хууль зүйн байнгын хороотой хамтран “Авлигатай тэмцэх газар” төрийн албан хаагчдын хөрөнгө орлогын мэдүүлгээ хэрхэн авдаг, ямар хариуцлага тооцдог талаар бодит мэдээллийг олон нийтэд хүргэх зорилгоор нээлттэй сонсгол зохион байгуулсан нь анхны тохиолдол болж байна. Сонсголын үеэр хөрөнгө орлогын мэдүүлгээ худал мэдүүлсэн албан тушаалтнуудын нэрсийг зарласан юм.
...Тэр яагаад ингэх болов? Энэ бүхнээс үүдэн багагүй эсэргүүцэл, дарамт шахалтад орсон ч цаашид авлигатай тэмцсээр байхаа илэрхийлсэн...
Түүний гол зорилго бол хөрөнгө, орлогоо худал мэдүүлсэн эсвэл огт мэдүүлэхгүй зэрэг зөрчил гаргасан этгээдэд хариуцлага тооцуулах юм.
Ж.Энхбаяр авлигатай тэмцэх өнөөгийн тогтолцоо сайн ажиллахгүй байна, хууль эрх зүйн орчин дутмаг байна гэж үздэг.
Тиймээс ч бүлэг байгуулж, нээлттэй сонсгол хийсний үндсэн дээр “Авлигын эсрэг хууль”-д зарчмын хэд, хэдэн өөрчлөлт оруулах шаардлагатай байгааг олж харан, төсөл боловсруулахаар шийджээ.
..."Авлигын эсрэг хууль"-ийн тодорхой зүйл заалтуудад өөрийн саналаа оруулсан...
“Авлигатай тэмцэх газар”-ын үйл ажиллагаа, бүтэц зохион байгуулалтыг бэхжүүлэх, аливаа ашиг сонирхлоос ангид байж, хөрөнгө орлогын мэдүүлэг авах, өгөх үйл явцыг боловсронгуй тодорхой болгох чиглэлд санал, санаачилга дэвшүүлсэн нь одоогийн хүчин төгөлдөр үйлчилж буй “Авлигын эсрэг хууль”-д тусгалаа олоод байна.
ТҮҮНИЙ НЭРИЙН ХУУДАС БОЛ БАТЛАН ХАМГААЛАХ, ҮНДЭСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДАЛ
Тэр Батлан хамгаалахын сайдын албан тушаалыг хашиж байлаа
Монгол Улсын оршин тогтнох, аюулгүй байдлын үндэс нь батлан хамгаалах. Ж.Энхбаяр энэ салбарын сайд байхдаа, одоо УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны даргын хувьд батлан хамгаалах салбарын эрх зүйн бодлого болон бусад тулгамдсан асуудлыг нь шийдэхийн тулд хичээж ажилладаг.
Ж.Энхбаяр батлан хамгаалах салбарыг маш сайн мэддэгийн хувь Монгол Улсын Зэвсэгт хүчнийг хөгжүүлэх дунд хугацааны бодлогыг хэрэгжүүлээд байна.
Батлан хамгаалах салбарын бодлогын бичиг баримтыг боловсруулахад өөрийн хувь нэмрээ оруулсан бөгөөд уг баримт бичгийг Ерөнхийлөгчийн санаачилгаар УИХ-д өргөн мэдүүлэхээр болсон байна. Бодлогын бичиг баримтыг өөрчлөхтэй холбоотойгоор салбарын багц хуулийг өөрчлөх шаардлагатай болно. Тэрээр нийгэм хамгаалал, зэвсэг техник гээд цогц өөрчлөлт хийх багц хуулийн төслийг боловсруулахад оролцжээ.
...Батлан хамгаалах, өргөн утгаараа үндэсний аюулгүй байдалд хамаарах асуудалд цаашид онцгой анхаарч ажиллана гэдэгтээ мэдэгдсэн юм...
ТЭР ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨГДСӨН
Туршлагатай, бүрэн бэлтгэгдсэн парламентч гэж үнэлэгддэг
Ж.Энхбаяр хоёр удаагийн парламентад ажиллахдаа хангалттай туршлагажсан, өмнө нь өөрийгөө маш өндөр түвшинд бэлдэж чадсан. 2008 онд Говь-Алтай аймгаасаа сонгогдож, нутагтаа төдийгүй Монгол Улсын төрд хүлээн зөвшөөрөгдсөн парламентч болж чаджээ.
Цаашид энэ эрчээрээ байж, Монголын парламентад хэрэгжүүлсэн бодлого, хийсэн зүйлээрээ тод мөрөө үлдээсэн шилдэг парламентч болох ирээдүй түүнд бий.
Түүний хэрэгжүүлсэн бодлого, хийсэн ажил ард түмний өмнө ил тод. Тухайлбал, 2008-2012 онд Говь-Алтай аймгийн түүхэнд байгаагүй хөрөнгө оруулалт татан төвлөрүүлж, аймгийн хэмжээнд эрчим хүч, авто зам зэрэг дэд бүтцийн хөгжил хэдэн алхам урагшилсан.
Ж.Энхбаярт одоо залуу, туршлагагүй гэдэг тодорхойлолт тохирохгүй. Монгол Улсын төрийн залгамж бодлогыг урт хугацаанд хэрэгжүүлэх мэдлэг, туршлага түүнд хангалттай бий.
...Тэр авлигатай цаашид тууштай тэмцэж, батлан хамгаалах, үндэсний аюулгүй байдал зэрэг Монгол Улсын хэмжээний өргөн хүрээний бодлогыг зөв чиглүүлж явах зорилго, хүсэл эрмэлзлэл байна...
"Монгол төрийн түшээ" хэлэлцүүлгийн хүрээнд онцолж буй 21 улс төрч, "vip76.mn" цахим хуудас, "Vip Expert" сэтгүүлийн редакци, 2015 он