Тэр туршлагатай улс төрч
МҮАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Цогтгэрэл
2015.12.24

Тэр туршлагатай улс төрч

"Төр урлахуй" гэсэн ойлголтыг гарган тавьж, Монгол төрийг шинээр урлах шаардлагатай гэдэг асуудлыг дэвшүүлж ирсэн нам бол Монголын Үндэсний Ардчилсан нам. Ардчилсан үзлээс ухарч мэдэх нөхцөл үүсээд буй өнөө цаг үед үндэсний засаглалаар хөгжих нь зүйтэй гэж МҮАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Цогтгэрэл үздэг.

Түүний энэхүү санал бөгөөд өмнө нь түүний хэлж, хийж хэрэгжүүлж байсан бодлого, ажилд үндэслэн Б.Цогтгэрэл бол улс төрийн сахилга баттай, бие хүний хувьд төлөвшсөн, өндөр мэдлэг боловсролтой, аливаа муу зүйлд нэр нь холбогдож байгаагүй, бодлого боловсруулах чадвартай нэгэн гэж "vip76.mn" цахим хуудас, "Vip Expert" сэтгүүлийн редакциас үзэж байна. Экспертүүд түүний туршлага, баримталж буй бодлого Монголын төрд хувь нэмэр болно гэж үнэлдэг болно. 

- Монгол Улс үндэсний үзэлд суурилж хөгжих нь зүйтэй гэсэн байр суурьтай үндэсний үзэлтэн.  

- Өнөөгийн төрийн болон улс төрийн тогтолцоог өөрчлөх ёстой гэсэн хатуу байр суурьтай.

- Монголын улс төрд 15 жил зүтгэж яваа тууштай нэгэн.  

ҮНДЭСНИЙ ЭРХ АШГИЙГ ЯМАГТ ДЭЭГҮҮРТ ТАВИНА

Үндэсний үзлээр засаглах нь зүйтэй гэж үзэж, уриалж байна

МҮАН нь улс орны тулгын гурван чулуу болох үндэсний, ардчилсан, шударга ёсны гэсэн гурван үзлийг цогцоор авч үздэг.

Аливаа улс орон үндэсний үзлээр засаглавал төр бэхжиж, иргэдийн амьдралын чанар дээшилдэг дэлхийн практик бий.

Тэд энэхүү үзэл баримтлалаа маш тууштай, чанд баримталсаар ирсэн. Нэг талаар, бүхний түрүүнд үндэсний эрх ашиг байна, нөгөө талаар үндэсний үзэлгүй ардчилал хөлөөрөө толгой хийнэ гэж үздэг.

.Ер нь үндэсний үзэл нь хувь хүний эрх ашгаас үндэсний эрх ашгийг дээгүүрт тавихыг номлодог нь өнөөгийн үүсэн бий болоод байгаа хүндрэлээс гарахад туслах оновчтой бодлого юм.

Үндэсний үзлийн гол ач холбогдол нь явцуу утгаараа бүх хүн ирээдүйгээ өөдрөг харан, гэр бүлийн гишүүдийн холбоо бэхжиж, нийгмийн соёл, хүмүүжил, ёс суртахуун дээшилдэг эерэг талтай. Өргөн утгаараа иргэн бүр баялаг хүртэж, нийтээрээ хөрөнгөждөг байна.

Цаашлаад эдийн засгаар даяаршиж, оюун ухаан, соёл урлагаар дангааршиж, төрийн чадамж дээшлэн, гадаад сөрөг нөлөөнд автдаггүй. Энэ хэрээр хууль тогтоомжийн хэрэгжилт сайжирч, аливаад шинжлэх ухаанчаар хандах болдог байна.

...Энэ бүх итгэл үнэмшилдээ МҮАН-ын удирдлага, нийт гишүүд үнэнч байж, Монгол Улсаа нэгэн үзүүрт сэтгэлээр хөгжүүлэхийг зорьж байна...
ӨНӨӨДРИЙГ ШҮҮМЖИЛЖ, МАРГААШИЙГ БҮТЭЭНЭ

Өндөр байшин, ганган хувцас, тансаг машин бол хөгжлийг хэмжих үзүүлэлт биш гэж тэр үздэг

Өнөөгийн улс төр, нийгэм, эдийн засгийн хүндрэлтэй байдлаас улбаатайгаар “Монгол төрийг шинээр урлах” зорилготой байгуулагдсан нам бол МҮАН.

Төр шиг төртэй болоосой...

Улс төрч, нийгмийн зүтгэлтэн гэж өөрийгөө бодож, цээжээ дэлддэг нөхдүүдийн эсрэг, төр шиг төртэй болохын төлөө энэ цаг мөчид эрс шийдэмгий нүүдэл хийх цаг нь болсон гэж тэд үздэг. Энэ нь ч зөв, зүйтэй агуулга мэт.

“Өндөр байшин, гоё ганган машин, хувцас хунар бол хөгжил биш байтал манай улс 1980 оны түвшнээс нэг их дээшилсэнгүй“ гэж МҮАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Цогтгэрэл шүүмжлэнгүй ханддаг. 25 жил, 200 гаруй УИХ-ын гишүүн, сайд нар, 500 гаруй төсөл хөтөлбөр... Чамгүй хугацаа, цөөнгүй дарга нар, хөрсөн дээр үл буусан бодлого шийдвэрүүд. Тийм ээ, өнөөгийн төрийн болон улс төрийн намын тогтолцоо, төлөвшил сайнгүй байгааг намаа төлөөлж олон нийтэд нээлттэй илэрхийлэгч нь тэр.

..."Цөөхөн Монголчуудаа талцуулж бус цуглуулж хөгжүүлье” гэсэн уриатайгаар “Намгүй сум, дүүрэг” гэсэн хөдөлгөөнийг өрнүүлж, намын ерөнхий нарийн бичгийн даргын хувьд манлайлан оролцож байна. Тэр улс төржиж, хийрхэлд автдаггүй маргаашийг бүтээхээр зориг шулууджээ...

Масс намаас бодлогын нам руу шилжих түүхэн цаг үе тулгарч байна. Монголчууд 20 гаруй намд хуваагдан талцаж, үзэл санаа, бодлого, хүн хүчний хувьд сарнисан энэ л нэгэнт тогтсон хэлбэрийг таслан зогсоохын төлөө МҮАН-ынхан тууштай тэмцэхээ илэрхийлсэн.

ХУУЧИН ХҮҮ, ГЭХДЭЭ...

Түүний хувьд зөвхөн шүүмжлэх биш хөгжүүлэх үйлсэд гар бие оролцох цаг нь болсон

Монголын улс төрд тэр шинэ хүн биш. УИХ-ын сонгуульд гурван удаа нэр дэвшиж байсан ч сонгогдож чадсангүй. Гэхдээ тэр шантардаггүй. 1980-аад оноос эхлэн эзэмшсэн мэдлэг боловсрол, ажлын дадлага туршлагаа төрдөө өргөх зорилготой.

Сонгогчдын хэзээний танил эрхэм...

“Төртэй ч болоосой” тэргүүтэй төрийн тогтолцоо, нийгэм, эдийн засгийн чиглэлээр судалгааны олон бүтээл туурвисан Б.Цогтгэрэл сонгогч түмний танил болсон. Монгол Улсад хөрөнгийн зах зээл, үнэт цаасны зах зээлийг хөгжүүлэхэд бодитой хувь нэмэр оруулсан гэдгээрээ салбартаа танигдсан эдийн засагч.

...Манай улс хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд ээлтэй уул уурхайг хөгжүүлэх нь урт хугацааны хөгжлийн түлхүүр гэж Б.Цогтгэрэл үздэг...

Энэ ч утгаараа үйлдвэржилтийн шинэ эрин үе эхэлсэн, эх оронч худалдан авалтыг дэмжих хэрэгтэй гэсэн зөв зүйтэй санаачилгуудыг дэвшүүлэн тавьж буй түүнд олон нийтийн дэмжлэг нэн хэрэгтэй. 

Эрхэм уншигч та "Монгол төрийн түшээ" хэлэлцүүлгийн хүрээнд онцлон танилцуулж буй улс төрчдийн тухай нийтлэлийг уншихыг хүсвэл энд дарна уу. 

"Монгол төрийн түшээ" хэлэлцүүлгийн хүрээнд онцлож буй 21 улс төрч, vip76.mnцахим хуудас, “Vip Expert” сэтгүүлийн редакци, 2015 он