2015.11.21

15 жилийн дараа тэтгэврийн насыг цаашлуулах тухай яригдах магадлалтай

Тэтгэврийн асуудлын талаар хэлэлцүүлэг боллоо. Тус хэлэлцүүлэгт ХАХНХ-ын сайд С.Эрдэнэ, НББСШУ-ны байнгын хорооны дарга, УИХ-ын гишүүн Д.Батцогт болон холбогдох хүмүүс оролцсон юм.

Төрөөс тэтгэврийн талаар баримтлах бодлогын баримт бичигт ямар чухал зүйл заалтууд орж хэрэгжиж эхэлсэн бэ?

ХАХНХ-ын сайд С.Эрдэнэ “Төрөөс тэтгэврийн талаар баримтлах бодлогыг хэлэлцүүлж баталсан. Энэ бодлого нь тэтгэврийн шинэчлэлийн талаар Төрөөс баримтлах бодлогыг тодорхойлох зорилготой.  Үүний хүрээнд гол хэд, хэдэн шинэчлэлийн асуудлыг оруулсан байгаа. Нэгдүгээрт өнөөгийн төрийн тогтолцоог шинэчлэх олон шатлалтай тэтгэврийн тогтолцоо руу шилжих юм. Одоогийн байгаа нэг шатлалтай тэтгэврийн тогтолцоо нь тэтгэвэр авч буй ахмадын амьжиргааны хэрэгцээг хангаж чадахгүй байна.

Тэтгэврийн насыг хойшлуулъя гэж байсан асуудал уг бичиг баримтанд тусгагдсан уу?

УИХ-ын гишүүн, НББСШУ-ны байнгын хорооны дарга Д.Батцогт “Ойрын жилүүдэд Монголын төр тэтгэврийн тогтолцоонд шинэчлэлт хийх юм бол ямар арга замаар хийх вэ гэдгээ тодорхой болгосон зүйл. Эрт орой, хэзээ нэгэн цагт тэтгэврийн насны асуудлыг цаашлуулах, наашлуулах асуудал яригдаж л таарна. Бид Засгийн газраас өргөн барьсан төсөл дээр тодорхой асуудлуудыг хөндөж тавьсан. 15 жилийн дараагаас тэтгэврийн насыг тодорхой хэмжээгээр цаашлуулахаас өөр аргагүй байдалд  хүрнэ.

                     Үргэлжлэлийг бичлэгээс үзнэ үү