Хүмүүсээ цомхтгож, цалин хассанаар бид хямралыг даван туулахгүй
Ярилцлагын буланд Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан ярилцахаар ирээд байна.
УИХ-ын чуулганаар 2016 оны нэгдсэн төсвийг баталлаа. Төсөвт цалин нэмхэд шаардлагатай нэг ч төгрөг тусгасангүй. Энэ төсөвт тодотгол хийхдээ 90 тэрбумыг нэмэлтээр оруулна гэж тохирсон. Төсөвт боломж хэр байгаа вэ?
-Нийгмийн зөвшлийн гурван талт гэрээ хэлэлцээр бол 24 жилийн түүхтэй. Өнгөрсөн гуравдахь өдөр оройн 18-23 цагийн хооронд төрийн ордонд нэмэлт хэлэлцээр хийх уулзалт болсон. 2015 оны нэгдүгээр сарын 15 наас цалин нэмэх гурван талт гэрээ хэлэлцээрийн тохиролцоо явсан. Энэ нь таван сараас 10 сарын нэгний хооронд үе шаттайгаар цалин нэмхээр тохиролцсон. Тухайн үед МУ-ын засгийн газарт энэ жилийн 2015 оны төсөв гэгээлэг харагдаж байсан байх.
Гэтэл яг бодит байдал дээр дэлхийн зах зээл дээр гаргаж байгаа уул уурхайн бүтээгдэхүүний үнэ 60 гаруй хувиар унасан. Тэгэхээр бодит байдал дээр цалин нэмэх боломж байгаагүй. Үүнийг тухайн үедээ гурван талт түншүүд 9-р сарын 30-нд уриалга гаргаж бодит байдал дээр бууя. Төсвийн тодотгол хийхдээ цалин нэмэх боломж байхгүй байна гэдэг санаагаа илэрхийлсэн. Тухайн үед тэвчиж болох бүх зардлаа тэвчиж, хэмнэлтийн горим орох саналаа илэрхийлсэн.
2016 оны төсвийг сөргөөр харж байна уу? Цалин нэмэх нэг ч төгрөг туссангүй?
-МУ-ын засгийн газар хүлээсэн үүргээ ухамсарлаад цалин нэмэх боломж бололцоо гарах үед нэмэх ёстой гэдгээ илэрхийлсэн. МҮЭХ-ны байр суурь бол тодорхой. Засгийн газар хүлээсэн үүргээ биелүүлж 90 тэрбумыг даруй 2016 оны төсөвт оруулах шаардлага гарсан. Ажил олгогч эздийн нэгдсэн холбооноос эдийн засаг агших хандлагатай байгаа учир хувийн компаниуд зээлийн эргэн төлөлтөө хийж байгаа. МУ-ын засгийн газар бүх талд хямралыг хамтдаа даван туулж гарах ёстой гэсэн уриалга гаргаж байгаа.
Хүмүүсээ цомхтгосноор, цалин хассанаар бид хямралыг даван туулахгүй учир төсөвт хасалт таналтыг оруулаагүй. Ажил олгогч эздийн холбооноос 900 гаруй мянган хувийн хэвшилд ажиллаж байгаа хүмүүс байна. Төрийн албан хаагчдын цалинг нэмэх юм бол хувийн хэвшлийн байгууллага, компаниуд яаж гүйцэх бэ бид эргүүлээд цалингаа төлж чадахгүй байна шүү дээ. Засгийн газрын төлөөлөл миний бие алтан дунджийг барих ёстой. Ирэх жилийн эдийн засгийн төлөвт нааштай зүйл байгааг харж байгаа.
Бүрэн эхээр нь бичлэгээс ...