2016 онд хөдөлмөрчдөд халтай, улстөрчдөд ээлтэй төсөв батална гэв
Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооноос 2015 оны улсын төсвийн тодотгол, 2016 оны нэгдсэн төсвийн төсөлд иргэдийн ажлын байр, цалин, тэтгэвэр, тэтгэмж болон бусад орлогыг тогтвортой байлгахыг шаардаж УИХ, Засгийн газартай хэлэлцээр хийхээр тохирсон ч уг асууддыг үл хэрэгссэн байна. Иймд салбарын үйдвэрчний эвлэлийн холбоод өчигдөр тус асуудлыг эсэргүүцэж буйгаа илэрхийллээ. Тэд УИХ, Засгийн газарт шаардлага хүргүүлсэн байна.
2016 оны төсвийн төсөлд тусгасан улс төрийн өнгө аястай төсөл хөтөлбөр, хөрөнгө оруулалт, бусад арга хэмжээний зарддаас нийт 160 орчим тэрбум төгрөг танах боломжтойгэсэн байна. Тухайлбал, шинээр санхүүжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээ, барилга байгууламжийн зардалд зориулах 132 тэрбум төгрөгөөс 38.2 тэрбумыг нь хэмнэх, төрийн захиргааны байгууллагын конторын барилга байгууламж барих, засвар хийхэд 20 тэрбум төгрөг төсөвлөснийг хасах гэх мэт санал хэлжээ.
Хэрэв дээрх асуудалд УИХ, Засгийн газар анхаарал хандуулахгүй бол МҮЭХ-ноос хамтын маргааныг үргэлжлүүлж, бүх нийтийн ажил хаялт зохион байгуулна гэдгээ албан ёсоор мэдэгддээ. Монголын эрүүл мэндийн ажилтны ҮЭХ-ны тэргүүн Б.Мягмар “2016 оны төсөв хүүхэд, хөгшид, хөдөлмөрчдөд халтай, улстөрчдөд ээлтэй төсөв болж байна” гэлээ.