Шүүгчийн хараат бус байдал хөндөгдөнө гэв
2015.10.28

Шүүгчийн хараат бус байдал хөндөгдөнө гэв

Шүүгчдийн цалинг бууруулах асуудлыг шүүхийн ерөнхий зөвлөлөөс эсэргүүцэж байгаатай холбоотой тал талын эх сурвалжаас тодруулга авснаа хүргье.

УИХ-ын дарга З.Энхболд: Бусад төрийн албан хаагчидтай адил 30 хувь хасагдаж байгаа. Ямар нэгэн онцгой хасалт байхгүй.

УИХ-ын гишүүн  Я.Содбаатар: шүүгчдийн цалин бусад салбары цалинтай харьцуулахад харьцангүй өндөр байгаа нь бусад салбарынханд маргаан үүсэх шалтгаан болж байгаа. Үүнийг дагасан цалингын тооцооллын алдаа гарч байна үзэж байгаа юм билээ. Тэр утгаараа АН-аас санал орж ирж байгаа. МАН –аас цалин бууруулахыг эсэргүүцэж байгаа.

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн: Хоёр жилийн өмнө шүүгчдийн цалинг шүүхийн ерөнхий зөвлөлөөс нэмээд оруулж ирсэн. Үүнд буруу байхгүй. Учир нь хууль нь тийм юм. Ийм эрсдэлтэй шийдвэр гаргаж байгаа хүмүүс авилгалд өртөхгүй байх ёстой гэдэг үүднээс цалинг нэмсэн. Ер нь төрийн албан хаагчдын цалинг бууруулна гэж байгаа нь авилга руу түлхэж байгаатай ялгаагүй сонсогдож байна.

Шүүгч нар өнөөдөр нэмэлт цалин авдаггүй. Харин таван жилээс дээш ажилласан шүүгч хоёр хувийн нэмэгдэл авдаг. Дөрвөн сая төгрөгийн цалинтай шүүгч дөрвөн хүн байдаг. Гурван сая төгрөгийн цалинтай 20-30 хүн байдаг бол үлдсэн нь 1-2.7 сая хүртэлх төгрөгийн цалинтай ажилладаг гэсэн мэдээлэл өглөө. Шүүхийн ерөнхий зөвлөлөөс мэдээллэж байгаагаар цалин хасах асуудал нь хэд хэдэн хууль зөрчсөн хэмээн мэдэгдэж байна.

 Бүрэн эхээр нь бичлэгээс ...