Эрчим хүчний сайд Д.Зоригт
2015.10.13

Энэ жилийн төсөв нилээд хасагдсан, ирэх жил бүр ч илүү хасагдах магадлалтай

Эдийн засгийн хямрал гээд энэ жилийн төсөв нилээд хасагдсан бол ирэх жилд бүр ч илүү хасагдах магадлалтай байна. Энэ талаар зарим сайдаас салбарын төсвийн хэмнэлтийн талаар тодруулга авснаа хүргье.

Нийт хэр хэмжээний хөрөнгө оруулалт танай яаманд шаардлагатай байгаа вэ?

Эрчим хүчний сайд Д.Зоригт: Манай яамны захиалга хэрэгцээ бол шинээр 130-150 тэрбум. Гэвч боломж нь бол нэг тэрбум ч хүрэхгүй байна. Харин энэ жил хийгдэж байгаа ажлын үлдэгдэл төлбөр нь 25 тэрбум төгрөг байгаа. Ирэх он руу 37 төрлийн ажил шилжиж байгаа хөтөлбөрүүд бол цагтаа хийгдэнэ. Харин эрчим хүчний салбарт шинээр хийгдэх ажлууд байхгүй болж байна гэсэн үг.

Сүүлийн гурван жилд жил болгон 60-70 тэрбум төгрөгийн алдагдалтай ажиллаж ирсэн байна. Бид аль болох орлогоо нэмэгдүүлж, зардлаа хэмнэх бодлого барьж байгаа. Эрчим хүчний систем нийт 15-16 тэрбум төгрөгийн хэмнэлт гаргаж байгаа. Ирэх жил баруун аймгийн, өмнөд бүсийн эрчим хүч алдагдалтай, аймгийн сумын дулааны станцуудын татааснаас 16 орчим тэрбум төгрөг төсөвлөсөн.

Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан: Ер нь шинэ ажил хийх боломж байхгүй болж байгаа. Азийн хөгжлийн банкны 25 сая долларын мэргэжлийн сургалт боловсролын чадамжийг дээшлүүлэх төсөл явж байгаа. Энэ төслийн хүрээнд худалдан авалт хийгдэнэ.

Манай яамны хувьд засгийн газар, сангийн яамд гурван хувилбараар цалин нэмэх саналаа хүргүүлсэн. Харамсалтай нь нөхцөл байдал хүнд байгааг сангийн сайд засгийн газрын хуралдаан дээр танилцуулсан. 90 тэрбумаар цалинг энэ жилдээ нэмэх боломжгүй, ирэх жилдээ ч хүндрэлтэй байна гэсэн.

Бүрэн эхээр нь бичлэгээс ..