Тэвчиж болох зардлууд иргэдийн өдөр тутмын амьдралаас үнэтэй байна
2015 оны төсвийг батлахдаа засгийн газар, МҮЭХолбоо, ажил олгогч эздийн нэгдсэн холбоо хамтран хөдөлмөр нийгмийн зөвшлийн гурван талт хэлэлцээрийг батласан.
Хэлэлцээрээр олон асуудлыг шийдэхээр тохиролцсон ч хамгийн том асуудал бол энэ онд багтаан цалинг тодорхой мөнгөн дүнгээр нэмэх байсан. Тавдугаар сарын нэгэн гэхэд хамгийн бага цалинтай буюу төрийн үйлчилгээний албан хаагчдын цалинг, долдугаар сарын нэгэнд төрийн тусгай албан хаагчдын цалинг, аравдугаар сарын нэгэнд төрийн захиргааны албан хаагчдын цалинг тус тус нэмнэ хэмээн тохирсон.
Гэвч өнөөдрийг хүртэл засгийн газар үүргээ биелүүлээгүй. Тэр ч бүү хэл засгийн газрын хуралдаанаар төрийн албан хаагчдын цалинг 25 хувиар бууруулахгүй бол эдийн засгийн нөхцөл байдал хүндэрч байна гэсэн яриа гарсан байна. Сангийн яамнаас энэ талаар тодруулахад санал гарсан ч ажил хэрэг болсон зүйл байхгүй гэдгийг хэллээ.
МҮЭХ-ны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар:
- ҮЭ байгууллага хэлэлцээрээр хүлээсэн үүргээ биелүүлж, цалин нэмэгдүүлэх шаардлагыг тавихаар сөргүүлж тавьдаг улс төрийн арга байдаг. Цалин нэмэх шаардлага тавихаар нэмий гэхдээ төрийн албан хаагчдыг цомохтгоно гэх мэт эсрэг санал тараадаг байсан. Үүний нэг хэлбэр байж болзошгүй гэж бодож байсан.
Гэхдээ засгийн газраас шийдэгдсэн зүйл байхгүй гишүүдээс гаргасан яриа хэмээн албан ёсоор мэдэгдсэн. Хэлэлцээрийн нэг талыг ахлаж байгаагын хувьд жирийн иргэний адил хардмааргүй байна. Хэлэлцээрийн үүргээ засгийн газар биелүүлэх шаардлагыг л тавьж байна. Цалин нэмэх боломжтой арга бий гэж харж байгаа.
Учир нь тэвчиж болох маш олон зардлууд байгаа. Тэвчиж болох зардлууд иргэдийн өдөр тутмын амьдралаас үнэтэй харагдаад байна. Өнөөдөр жирийн цалингаараа амьдарч байгаа хүнд зам харгуй, өндөр барилгаас илүү өнөөдрийн идэх талх, автобусны мөнгө нь чухал байна шүү дээ.