Бид хүлээлтийн байдалтай байсан
МҮЭХ-ны ерөнхийлөгч Х.Амгаланбаатартай ярилцлаа.
МҮЭХ яагаад бензин, тосны асуудлаар шаардлага хүргүүлэх болсон бэ ?
Бензин, тосны үнэтэй холбоотой шаардлагыг бид өнгөрсөн оны 12 дугаар сард явуулсан. Өмнөх 20 гаруй жилийн хугацаанд МҮЭХ, Ажил олгогч эздийн холбоо болон Засгийн газартай нийгмийн түншлэлийн хүрээнд хамтарч ажиллаад амласнаа аль аль талдаа биелүүлэн 80 хувийн биелэлттэй хамтарч ажилладаг байсан. Харамсалтай нь сүүлийн жил гаруйн хугацаанд засаглал тогтворгүй, улс төрийн байдал хямралтай МҮЭ, гишүүдэд бүүр ойлгомжгүй байгаа. Өнгөрсөн оны 12 сард бензин, шатахууны үнэ дэлхий нийтийн зах зээл дээр нилээн хямдарсан. Манай улсын хувьд ч хямдрах боломж бүрэн байсан. Тиймээс ийм шаардлагыг тавьсан. Бидний шаардлагыг өнгөц харахад зах зээлийн эсрэг явж байгаа юм шиг харагдана. Гэхдээ тийм биш.
Засаг солигдох төрийн яам уламжлалаа хадгалж, гэрээгээ дагаж мөрддөг үү ?
Энэ бол маш хүндрэлтэй асуудал. 2012 оноос хойш МҮЭХ гурав дахь Засгийн газартайгаа ажиллаж байна. Нэг засаг хэдий ч тодотгол нь өөр өөр. Энэ бол нийгмийн түншлэгч байгууллагуудын аль аль талд нь хүндрэл учруулж байгаа юм. Хэлэлцээд ажил хэргийн асуудал руугаа орох үед л засаг огцорч байна. Бид хүлээлтийн байдалтай байгаа. Гэхдээ улстөржих гээд байна засаг яах бол гэж хүлээж суух боломжгүй болсон.
Үргэлжлэлийг бичлэгээс үзнэ үү