УИХ-ын гишүүн ХАХНХЯ-ны сайд С.Эрдэнэ
2015.06.15

Төрөөс баримтлах тэтгэврийн бодлого батлагдлаа

УИХ-ын хуралдаанаар Төрөөс тэтгэврийн шинэчлэлийн талаар баримтлах бодлого батлах тухай УИХ-ын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, мөн баталлаа.

УИХ-ын гишүүн ХАХНХЯ-ны сайд С.Эрдэнэ: Эрэгтэй эмэгтэй даатгуулагчдын хувьд эдлэх эрхийг нь хязгаарлалттай тавиад байдаг. Нэг талдаа харахад дэмжлэг үзүүлээд байгаа мэт харагдаж байгаа боловч нөгөө талдаа хөдөлмөрлөх эрхийг нь хязгаарлаад байгаа юм.

50 наснаас хойш та ажиллаж болохгүй ээ тэтгэвэртээ гар гээд эсвэл 55 настайдаа тэтгэвэрт гар гээд энэ бол албадлага шүү дээ эрх зүйн зохицуулалт мэт харагдаж байгаа, сэтгэл зүйн хувьд ч тийм таатай асуудал биш шүү дээ. Тийм учир түрүүний С.Дэмбэрэл гишүүний хэлсэнчлэн хуулиар зохицуулалтыг нь хийгээд сонголтыг өөрт нь үлдээх хэрэгтэй юм.

Дэлгэрэнгүйг бичлэгээс үзнэ үү ?