Төрийн байгууллагууд цалингаа тавьсан
Сангийн сайд Ж.Эрдэнэбат
2015.05.14

Төрийн байгууллагууд цалингаа тавьсан

УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Одоо хуралдаанаар Монгол Улсын 2016 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2017-2018 оны төсвийн төсөөлөл, 2016-2018 оны Засгийн газрын өрийн удирдлагын стратеги батлах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэх, эсэх асуудлыг хэлэлцэж байна.

Харин энэ үеэр УИХ-ын З.Баянсэлэнгэ "Цалингаа хэзээ тавих вэ" хэмээн Сангийн сайдаас асуусан. Харин сайд Ж.Эрдэнэбат “Төрийн ямар ч байгууллагад цалингаа аваагүй гэх асуудал байхгүй. Би үүнийг таньд 100 хувь батлан хэлж чадна.

Өнөөдөр тавдугаар сарын цалингийн хөрөнгө төрийн санд бэлэн байна. Энэ сар хараахан дуусаагүй, дөнгөж эхэлж байна.

Тэгэхээр танд зарим хүн буруу мэдээлэл өгсөн бололтой. Харин төсвийн тодотгол хийх нөхцөл байдал тодорхой хэмжээнд үүсч байгаа гэдгийг хүлээн зөвшөөрнө” гэлээ.

Сангийн сайдын хэлсэн үгийг бичлэгээр нь хүргэж байна.