УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин
2015.05.21

Хүмүүсийн тэтгэврийн насыг ойртуулахыг эсэргүүцэж байна

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Төрөөс тэтгэврийн шинэчлэлийн талаар баримтлах бодлогын баримт бичгийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Энэ үеэр хэлсэн Ө.Энхтүвшин гишүүний үгийг хүргэж байна.

Тэрээр "Бодлогын баримт бичиг дотор хүлээж авч боломжгүй хэд хэдэн санаа байна. Үүнийг байнгын хороон дээр  хэлэлцсэн үү? Эрэгтэй эмэгтэй хүмүүсийн дундаж наслалт дээшилж, тэтгэвэр авдаг хугацаа их болоод байна. Тийм учраас их мөнгө шаардаж байгаа. Их мөнгө авдаг учраас сан хоосрох гээд байна. Тиймээс бодлогын баримт бичгээ өөрчлөх хэрэгтэй гэсэн агуулга байгаа юм. Үүнийг  би эсэргүүцэж байна.

Монгол Улс дандаа л эдийн засгийн муу байхгүй. Хандлага нь буруу байна. Тэтгэврийг бодох жил байдаг. Үүн дээр 10 жилийн, цаашдаа нийт ажилласан жилийн дунджаар бодно гэжээ. Үүнийг эсэргүүцэж байна. Энэ нь одоогийнхоор 5 жилийн хугацаатай бодох хэрэгтэй. Эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн тэтгэврийн насыг ойртуулна гэж байна. 

Үүнийг мөн эсэргүүцэж байгаа. Хөдөөгийнхөн тэтгэврийн насыг доош нь эрэгтэй 50, эмэгтэй 45 нас болгохыг хүсдэг. Харин хотынхон тэтгэвэрийн насыг дээшлүүлэхийг хүсдэг. Үүнийг зохицуулж өгөх хэрэгтэй" гэв.