МҮЭХ төрийн албан хаагчдын цалинг нэмэхийг дахин шаардлаа
МҮЭХ
2015.08.11

МҮЭХ төрийн албан хаагчдын цалинг нэмэхийг дахин шаардлаа

Хөдөлмөр нийгэм зөвшилцлийн үндэсний гурван талт хороогоор

  • 2015 оны тавдугаар сарын 1-нээс төрийн албан хаагчдын цалинг
  • долдугаар сарын 1-ээс төрийн тусгай албан хаагчдын цалинг
  • аравдугаар сарын 1-нээс төрийн захиргааны албан хаагчдын цалинг нэмэгдүүлэх тохиролцоо хийсэн.

Гэвч цалинг нэмэх төсөв байхгүй тул энэ зөвшилцөл хэрэгжиж чадахгүй байгаа билээ.

Саяхан Засгийн газрын  гишүүд ажлаа өгч, шинэ сайд нарыг томилох асуудал яригдаж эхэлсэн.

Тэгвэл Монголын Үйлдвэрчний эвлэлийн хорооноос шинээр бүрэлдэх Засгийн газар, Хөдөлмөрийн яамнаас дээрх тохиролцоог хэрэгжүүлэхийг дахин шаардаж байгаагаа илэрхийллээ.