МҮЭХ-ны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар
2015.07.29

Цалин нэмэх хөрөнгийн эх үүсвэрийг улсын төсөвт суулгасан

Засгийн газар, Үйлдвэрчний эвлэлийн холбоо , Ажил олгогч эздийн холбоодын хооронд байгуулсан хөдөлмөр нийгмийн зөвшилцлийн гурван талт хэлэлцээрийн хэрэгжилтийн талаар МҮЭХ-ын холбооноос байр сууриа илэрхийллээ.

Тус хэлэлцээрээр хийсэн гол үүргээ Засгийн газар биелүүлж цалин тэтгэврийг нэмэгдүүлэх ёстой гэж МҮЭХ үзэж байгаа бол харин Засгийн газар эдийн засгийн нөхцөл байдлаас шалтгаалан одоогоор цалин нэмэх боломжгүй гэдэг тайлбарыг өгсөн байна.

МҮЭХ-ны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар “Улсын төсөвт хөрөнгийн эх үүсвэрийг суулгасан. Бид нэмэлт эх үүсвэрийг улсын төсвөөс хайж, цалин нэмэгдүүл гэдэг шаардлагыг тавиагүй. Хэлэлцээрээр хүлээсэн үүргээ л биелүүлэх ёстой” гэлээ.

            Дэлгэрэнгүйг бичлэгээс үзнэ үү