МҮЭХ-ны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар
2015.08.24
Өрхийн дундаж орлого 500-600 мянган төгрөг байна
МҮЭХ-ны гаргасан судалгаагаар улсын хэмжээнд өрхийн дундаж орлого 500-600 мянган төгрөгт хэлбэлзэж байна гэсэн дүн гарчээ.
МҮЭХ-ны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар “ Өрхийн орлого 700-800 мянгаас доогуур байгаа. Төрийн албан хаагчдын дундаж цалинг 800 мянга гэж гаргасан байна лээ. Бодит байдал дээр 650 орчим мянга л байна. Огт нэмэгдээгүй. Статистикын дүн мэдээ яагаад тэгж гарсныг бид эргэж харах хэрэгтэй байгаа. Статистикын аргачлалаар зөв гарсан байх гэхдээ бодит байдлаас зөрсөн” гэлээ.
МҮЭХ жил бүр хөдөө орон нутагт ажиллаж айл өрхийн ахуй амьдрал, иргэдийн орлого цалин хөлсний судалгааг хийдэг байна.
Үргэлжлэлийг бичлэгээс үзнэ үү