МҮЭХ-ны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар
2015.10.13

МҮЭХ засгийн газартай нэмэлт хэлэлцээр хийхээр болжээ

Монголын үйлдвэрчний эвлэл, ажил олгогч эздийн холбоо, Хөдөлмөрийн яам хамтран эдийн засаг сайнгүй байгаа энэ үед цалин тэтгэвэрийг заавал энэ ондоо нэмэх гэлгүй ирэх он хүртэл хүлээж болохыг олон нийтэд уриалсан. Гэтэл он дамнасан энэ яриа 2016 онд  хэрэгжих эсэх нь тодорхойгүй ирэх оны улсын төсөвд цалингийн нэмэгдлийн асуудал тусгагдаагүй нь иргэдийн бухимдалыг төрүүлж байна.

Засгийн газар хэлсэн амандаа хүрч ирэх онд цалин, тэтгэврийг тодорхой хувиар нэмэгдүүлэхийг иргэд шаардаж байна. Мөн МҮЭХ-ны зүгээс засгийн газартай нэмэлт хэлэлцээр хийх болж байгааг мэдээллээ.

МҮЭХ-ны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар “2015-2016 оны улсын хэлэлцээрт нэмэлт өөрчлөлт оруулах нэмэлт хэлэлцээрийг хүлээж байна. Энэ нь төсвийн хүрээнд яригдах ёстой. УИХ-д улсын төсөв хэлэлцэгдэж байгаа энэ үед манай УИХ-ын 76 гишүүн ард иргэдээ бодож, иргэдийн амьдралыг боддог бол толгойгоо ажиллуулж төрийн байгууллагуудын үргүй зардлуудыг хэмнэх замаар цалин хөлс нэмэгдүүлэх тал дээр хариуцлагатай ажиллах цаг нь болсон. Учир нь засгийн газар төсвийн төслөө оруулсан байна. Үүнийг харж байхад цалин нэмэгдүүлэх эх үүсвэр харагдахгүй байгаа. Гэвч энэ асуудлыг засгийн газраас бодож зайлшгүй үед нөөц төсвийг бий болгосон болов уу гэж бодож байна” хэмээн хэллээ.

Төрийн өндөр албан тушаалтны цалинг 25-30 хувь бууруулах шийдвэр гаргаж хэмнэлт хийж байгаач бага дунд шатны ажилтнуудын цалингийн нэмэгдлийн асуудлыг хойшлуулсаар эцэслэн шийдвэрлэхгүй байна. Үүнд 90 тэрбум төгрөгийн төсөв шаардлагтай гэж тооцоолж байгаа. 

Бүрэн эхээр нь бичлэгээс ....