Тэтгэвэр барьцаалсан зээлийн хүүг бууруулахаар ажиллаж байна
Ээлжит “Сайдын цаг” уулзалтадХун атын хөгжил, нийгтийн хатгааллын сайд С.Эрдэнэ оролцож, сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариуллаа.
-Гэр бүлийн тухай хуулийн төсөлд гэр бүлээс гадуур харилцаа үүсгэсэн тохиолдолд хариуциага тооцохоор тусгасан юм уу?
-Гэр бүлийн тухай хуулийг шинэчлэх зайлшгүй шаарддага бий. Нөгөө талаас хуулиар дамжуулан Монголын гэр бүлийн үнэ цэнэ, бат бөх байдлыг хангах үүднээс тус хуулийн төслийг боловсруулсан. Гэхдээ зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлсэн шиг гэр бүлээс гадуур харилцаа үүсгэсэн тохиолдолд эрүүгийн хариуцдага тооцно гэж тусгаагүй. Ёс суртахуунтай холбоотой харилцааг хуулиар шийдэх боломжгүй шүү дээ.
-Ирэх оноос хүүхдийн мөнгийг зорилтот бүлэгг чиглүүлэхээр шийдвэрлэсэн. Энэ нь хэдэн төгрөгийн орлоготой гэр бүлд хүүхдийн мөнгө олгоно гэсэн үг вэ. Нөгөө талаас АН-ын мөрийн хөтөлбөрт дээрх мөнгийг хүүхэд бүрт олгохоор тусгасан. Танай нам амлалтаасаа ухарч байгаа хэрэг биш үү?
-Нийт өрхийн амьжиргааны түвшин гээр нь 20 бүлэгт хуваасан байдаг. Үүний 1-17 дахь бүлэгт хамаарах бүлэгт хүүхдийн мөнгө олгоно. Ер нь хавтгайрсан халамжийг зорилтот бүлэгт чиглүүлэх бодлого л барьсан. Улс төржсөн нийгмийн халамжаас татгалзах хэрэгтэй. Хүүхдийг алагчилсан зүйлгүй. Тухайн иргэн хүүхдийн мөнгөө авъя гэвэл хүсэлт гаргах эрх нь нээлттэй.
-Та нийтлэлч Баабарьн хууль бусаар тэттэврээ тогтоолгосон гэсэн. Ийм оролдлого олон гардаг уу?
-Ер нь ийм оролддого байнга шахам гардаг. Ийм зөрчлийг тухай бүрт нь тогтоож, шаардлагатай гэвэл хууль, хяналтын байгууллагад шилжүүлдэг. Хуурамчаар тэтгэвэр тогтоолгох гэж оролдох нь явцгүй үйлдэл болохыг хэлье. Манай байгууллагууд УБЕГ болон бусад төрийн байгууллагатай цахим сүлжээгээр холбогдсон.
-Зарим улстөрч тэттэвэр барьцаалсан зээлийн хүүг бууруулах боломжтой гэдэг. Салбар хариуцсан сайдын хувьд та юу хэлэх вэ?
-Нийгмийн даатгалын байгууллага тэтгэврийн зээлийн хүүг бууруулах үүрэг хүлээх мэтээр зарим хүн ярьдаг. Энэ бол нэг талаас тэтгэвэр авагч, нөгөө талаас арилжааны банк хоорондын харилцаа юм. Хөндлөнгийн буюу нийгмийн даатгалын байгууллагын оролцоо энд байхгүй.
Гэхдээ тэтгэвэр авагчдын эрхийг хамгаалах үүднээс Монголбанктай энэ асуудлаар хамтарч ажиллаж байна. Өөрөөр хэлбэл, ирэх онд тус зээлийн сарын хүүг 1.5 хувиас 1.1 хувь хүртэл бууруулахаар ажиллаж байгаа.
-Нас барсан 10 мянган хүний нэрээр нийгмийн даатгалынхан их хэмжээний мөнгө завшсан гэх дуулиан намжаагүй байна. Энэ тухайд юу хэлэх вэ?
-Энэ асууддыг шалгаж дууссаныг хариуцлагатайгаар хэлье. Анх цагдаагийн байгууллагаас нийт 14 мянган хүний нэр бүхий баримт шалгуулахаар ирүүлсэн. Түүнийг нь шалгахад нас барсан иргэдийн мэдээлэлтэй бараг бүгд таарахгүй байсан.
Ингээд дүнг цагдаагийн байгууллагад өгсөн. Дахин цагдаагийн байгууллагаас хүсэлт ирүүлсэн. Тэр дагуу нь шалгаж, хариу өгсөн. Үүний дараа цагдаагийн байгуллагаас дээрх цацсан. Иймээс шуурхай арга хэмжээ авч, сайдын зөвлөлийг хуралдуулсан.
Ингэхдээ хяналтын 100 гаруй байцаагчийг 14 хоног ажиллуулж, 14 мянга орчим тэтгэвэр авагчийн тэтгэвэр, мөн сүүлийн арван жилийн хугацаанд нас барсан 123 мянган хүний баримт бичгийг шалгалаа. Уржигдар (энэ сарын 17-ны өдөр) эцсийн дүн гарсан. Өнгөрсөн арван жилд нийт 123 мянган хүн нас барж, нийгмийн даатгалаас 37.8 тэрбум төгрөгийг оршуулгын зардалд олгосон байна.
Энэ дотроос 14 мянган хүний материалыг шалгахад 170 орчим зөрчил илэрсэн. Энэ нь жилд арав орчим зөрчил гарсан гэсэн үг. Гэхдээ зөрчлийг тухайн жилд нь арилгаж ирсэн. Нас барсан хүний тэтгэврийг зориуд авсан гэхээс илүүтэй тухайн иргэний ар гэрийнхэн нь бүртгэлээс хасуулаагүй байгаа юм билээ. Одоо 40 орчим хүнтэй холбоотой 46 сая төгрөгийн зөрчлийг хуулийн байгууллага шалгаж байна.