Эрүүл мэндийн даатгалын хуулийг ирэх оны наймдугаар сараас мөрдөнө гэв
Өчигдөр болсон “Сайдын цаг" уулзалтад Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ оролцлоо. Тэрээр Хүн амын хөгжилд төрөөс баримтлах цогц бодлогын төслийг боловсруулан УИХ-д өргөн барьсныг дуулгаад Төрөөс тэтгэврийн шинэчлэлийн талаар баримтлах бодлогыг батлуулсан гэдгийг онцолсон юм.
Мөн эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн шинэчлэн найруулсан хуулийн төслийг баталсан бөгөөд ирэх оны наймдугаар сараас мөрдөгдөж эхэлнэ. Энэ хугацаанд тус хуулийн хэрэгжилтийн бэлтгэл хангах хүрээнд цахим карт, цахим мэдээллийн сан бүрдүүлэх, холбогдох хууль, дүрмийг боловсруулах зэрэг ажлыг хийж байгаа юм.
Хамтын тэтгэврийн тухай хуулийн төслийг УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хороо анхны хэлэлцүүлгээр дэмжсэн, чуулганаархэлэлцэж байгаа. Энэ хууль батлагдвал тэтгэвэр авч байгаа иргэдийн нийгмийн баталгаа болно гэдэгт итгэлтэй байгаа. Ахмад настны нийгмийн хамгаалал, тэдний амьдралд учирч байгаа аливаа эрсдэлээс хамгаалах нь энэ хуулийн зорилго юм” гэдгийг хэлж байлаа.
Түүнчлэн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хүний эрхийн тухай хуулийн төслийг Нийгмийн бодлогын байнгын хороо анхны хэлэлцүүлгээр дэмжсэн нь хөгжлийн бэрхшээлтэй 110 мянган иргэний эрхийн асуудал хуульчлагдаж, эрх зүйн шаардлагатай байгаа зохицуулалтууд хангагдах нэг алхам бүрдэж байгаа гэнэ.
Нийгмийн хамгааллын салбарт хүн амын хөгжпийн цогц бодлогыг хэрэгжүүлэх, энэ бодлогын хүрээнд хүн амын хөгжлийн эрх зүйн шинэ орчныг бүрдүүлэх чиглэлээр түлхүү ажиллаж байгаа гэдгийг С.Эрдэнэ сайд дуулгав. Ахмадын эрх, эмэгтэйчүүдийн эрх, залуучуудын эрхийн тухай хуулиуд боловсруулалтын шатанд явж байгаа гэсэн юм.