Г.Шийлэгдамбыг баривчилсан нь улс төрийн холбогдолгүй байлгүй дээ
“МАХН-МҮАН-ын Шударга ёс эвсэл”-ийн бүлгийн гишүүн М.Сономпил
2015.11.05

Г.Шийлэгдамбыг баривчилсан нь улс төрийн холбогдолгүй байлгүй дээ

Эрүүл мэндийн сайд Г.Шийлэгдамбыг өчигдөр орой АТГ-аас баривчлаад байна.

УИХ дахь “МАХН-МҮАН-ын Шударга ёс эвсэл”-ийн бүлгийн гишүүн М.Сономпилээс энэ талаар тодрууллаа. 

-Эрүүл мэндийн сайд Г. Шийлэгдамбыг сайдыг баривчилсан байна. Та мэдсэн үү?

-Би дөнгөж одоо л мэдэж байна. Интернэтээс л мэдээлэл авлаа.

-Ямар шалтгаанаар баривчилсан гэж үзэж байна та?

-Би сайн мэдэхгүй байна.Өөрийнхөө туслахаас юу болов, та нар юм сонсов уу гээд асуугаад сууж байна.

-Магадгүй Засгийн газрыг тогтворгүй байлгах үүднээс энэ бүхнийг зохион байгуулж байгаа юм биш биз?

-Би эхлээд хүмүүстэй холбогдож мэдээлэл цуглуулаадхая. Улс төртэй нэг их холбогдолгүй байлгүй дээ гэж би харж байна.

-“Шударга ёс эвсэл”  Засгаас гарахаар болсон. Ардчилсан намын дотоод тэмцлээс болоод Ч.Сайханбилэгийн толгойлсон Засгийн газар унахаар боллоо гэсэн мэдээлэл гарч эхэллээ. Бүлгийн хуралдаанаар энэ асуудал яригдсан уу?

-Өнгөрсөн бүлгийн хуралдаанаар бид төсөв, Үндсэн хуулийг өөрчлөхтэй холбоотой асуудалд гишүүд байр сууриа илэрхийлсэн. Тэрнээс биш Засгаас гарах талаар ерөөсөө яригдаагүй.