2000 оноос хойш Хятадад 10 000 төрийн албан тушаалтныг цаазалжээ.
2015.11.03

2000 оноос хойш Хятадад 10 000 төрийн албан тушаалтныг цаазалжээ.

Хятадын талаарх санаанд багтамгүй статистик

Авто зам

Хятадад цаг тутамд 700 метр зам баригддаг. Таныг унтаж байх хооронд энэ улсад 5-6 км орчин үеийн хатуу хучилттай зам баригддаг гээд боддог доо. Хятадын авто замын сүлжээ 2014 оны төгсгөлд 112 000 км байв. Харин 28 жилийн өмнө нэг ч хатуу хучилттай зам байсангүй.

Гүүр

Хятадад анхны гүүрийг дөнгөж 1957 онд барьжээ. Харин өнөөдөр зөвхөн Янзцы мөрний хоёр эргийг холбосон 80 гүүр байна. Хятадад нийтдээ 300 000 том, жижиг гүүр байдаг. Түүнээс 1000 орчим нь нэг км-ээс илүү урттай. 10 гүүр төрөл бүрийн ангилалд дэлхийн рекорд тогтоосон. 2016 оноос өмнө Хонконг, Макаог холбосон гүүрийг барьж дуусгах ёстой. Энэ нь хурдан хөлөг онгоцоор цаг явж байж очдог зай юм.

Виадук буюу хоёр уулын хооронд барьсан аварга гүүрнүүдийн хамгийн урт нь 150 км. Метр биш км шүү.

Онгоцны буудал

Хятадын иргэний нисэхийн салбар маш хурдтай хөгжиж байгаа бөгөөд жижигхэн хот хүртэл өөрийн онгоцны буудалтай байх ёстой гэж үзэж байна. Хэрэв 2030 он хүртэл дэвшүүлсэн төлөвлөгөө биелэх юм бол Хятадын онгоцны буудлын тоо 399-өөс 2000 болтлоо өснө. Өөрөөр хэлбэл жил болгон 100 онгоцны буудал барьдаг гэсэн үг.

Төмөр зам

Хятадын төмөр зам сүүлийн 10 жилд үсрэнгүй хөгжсөн. Хятад нь одоогоор дэлхий дээрх хамгийн урт хурдан галт тэрэгний төмөр замын сүлжээтэй улс болж Япон, Европыг ардаа орхижээ. 2014 оны төгсгөлд Хятадын төмөр замын сүлжээ 112 000 км болжээ. Үүнээс 55 881 км нь хурдан галт тэрэгнийх. 2050 он гэхэд төмөр замын урт 270 000 болох ёстой. Хамгийн өндөрт оршдог Цинхай-Төвдийн төмөр зам нь далайн түвшнээс дээр 5072 метрт баригджээ.

Гуанжоугаас Гуян ордог галт тэрэг 510 гүүрээр гарч 236 туннелээр өнгөрөхдөө 250 км цагийн хурдтай явдаг.

Орон сууц                     

Өнөөдөр Хятадын хотуудад 520 сая хүн амьдарч байна. 2025 он гэхэд саяас илүү хүн амьдардаг хотын тоо 220 болж, таван хотод таваас илүү сая тооны хүн амьдрах төлөвтэй байна. Сүүлийн 30 жилд хятадууд орон сууцны тоог 8 дахин өсгөжээ.

Хятадууд барилга барих хурдаар рекорд тогтоожээ. "ZhuoDa" хэмээх компани 2 давхар зуслангийн байшинг хоёрхон цагийн дотор барьж дуусгасан байна. 

Энэ бүх бүтээн байгуулалтыг хийхийн тулд маш их материал хэрэгтэй. Тиймдээ ч хятадууд хоёрхон жилийн дотор АНУ-ын 100 жилд үйлдвэрлэсэн цементээс илүү буюу 5 тэрбум тонн цемент үйлдвэрлэжээ.

Харин одоо хамгийн сонирхолтой статистик:

2000 оноос хойш Хятадад авлигын хэргээр 10 000 төрийн албан тушаалтныг цаазалжээ.